ХУУЛЬ

Хүн дайрч хөнөөчхөөд цогцсыг гудманд үлдээгээд зугтжээ

Энэ сарын 17-нд Өмнөговь аймгийн Цогтцэцийн төвд бетон зуурмагийн үйлдвэрийн сахиулаар ажиллаж байсан, Дорноговийн харьяат Б гэх хүн бусдад харамсалтайгаар амиа алджээ. Хэргийг тодруулбал:

“Халамцуу хүн гудамжинд унтаж байна” хэмээх дуудлагын дагуу тус аймгийн цагдаагийн алба хаагчид шалгалтыг хийхэд, тэрбээр гаднын нөлөөтэй амиа алдсан нь тогтоогдсон байна. Цогцост үзлэг хийсэн шүүх шинжээчид, хохирогчийн бие хэд хэдэн газраа шалбарч, зулгарсан, биеийн зарим яс нь хугарч дотор эрхтэн гэмтсэн хэмээх дүгнэлтийг гаргажээ. Иймд Өмнөговь аймгийн цагдаагийн газрынхан нарийвчилсан шалгалтыг хийж, хохирогчийг хөнөөсөн байж болзошгүй иргэнийг олж тогтоосон аж. Цогтцэцийн сумын харьяат А гэх эр машинаа ухрааж байхдаа хохирогчийг мөргөж, амийг нь хөнөөгөөд улмаар тухайн үед гудамжинд халамцуу явсан хоёр иргэнд үлдээгээд зугтсаныг тус аймгийн цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байна.

Эх сурвалж: Өнөөдөр сонин

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

avatar
240
Back to top button