НийгмийнСПОРТ

БИЧЛЭГ: Д.Ганбаатарын хүлэг АНУ-д тасархай түрүүлэв

Морьтон монголчуудын хувьд гадаадын томоохон уралдаанд хүлгээ түрүүлгэх нь бүү хэл тоосыг нь өргөнө гэдэг мөрөөдөл мэт байсан цаг саяхан. Энэ бүхэн одоо ард хоцорсон. Монгол хүлэг дэлхийн дэвжээнд зүгээр нэг тоосоо өргөх бус түрүүлдэг, торгон жолоо өргүүлдэг болсон.

Нэр хүнд, чансаагаараа дэлхийд дээгүүрт ордог “Breeders’ cup world championship 2015” уралдаанд Монгол Улсын Тод манлай уяач, “Макс” группийн ерөнхийлөгч Д.Ганбаатарын “Монгол Бямбаа” нэртэй хүлэг түрүүлж, монгол адууны шандас, монгол уяачийн ур ухааныг дэлхийд таниулсан.

Түүний цөөнгүй хүлэг томоохон уралдаануудад түрүүлж, айрагдсаар байгаа билээ.

Д.Ганбаатар ээлжит түрүүгээ АНУ-д хүртэв. Лос-Анжелест болсон морин тойруулгын уралдаанд “Mongolian legend” нэртэй хүлэг нь тасархай түрүүллээ.

https://www.facebook.com/dagvadorjiin.ganbaatar/videos/754040122029827/?__tn__=%2Cd%2CP-R&eid=ARCBLqtpNJ8juw8KS28GYiodYbpxbvGya8QuD0hue5YYL54Lzn10Prp35tLYnzFrjC3SiQ1PfREh1ncI

Тод манлай уяач Д.Ганбаатарын хүлгүүдийг улсын алдарт уяач Э.Ганбат “Mongolia stabe” зүчээндээ сойн, уяа сойлгыг нь тааруулдаг.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button