Нийгмийн

Ц.Баярбат: Уяа руу ханарахаар нь татсан чинь бүдэрчихлээ

Тулгар төр байгуулагдсан 2228 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын шүдлэн насны морьдын уралдаан өчигдөр /2019.07.10/ шүдлэн насны морьдын уралдаан болсон. Морьд барианд дөхөх үед бусдаасаа хол тасархай түрүүлж явсан зээрд халзан үрээ баруун тийш хадуурч бүдрэн унасан бөгөөд унаж явсан хүү үрээгээ босгон, ахин унаж давхиснаар айргийн гурваар барианд орж ирсэн.

Сэтгүүлчид айргийн гуравт орсон унаач 13 настай Ц.Баярбатаас сэтгэгдлийг нь сонслоо. Тэрбээр "Бариа дөхөх үед уяа руу ханарахаар нь татсан чинь бүдэрчихлээ. Үрээ маань дандаа л үзүүр дээр ханараад байдаг юм. Энэ морио жил гаруй унаж байна. Маргааш (2019.07.11) дахиад уралдана. Би дөрөв дэх жилдээ хурдан морь унаж байна" гэв.

Т.САНТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button