Л.Мөнхтүшиг: Транзит нислэг үйлдэх асуудлаар БНСУ-аас нааштай хариу гарах төлөвтэй байна

УОК-ын Шуурхай штабаас мэдээлэл хийж байна.
ГХЯ-ны косулын абаны дарга Л.Мөнхтүшиг “УОК-ын шийдвэрийн дагуу зургадугаар сард үйлдэгдэх нислэгүүдийн бэлтгэл хангадаж, эхний нислэгүүд ажилттай үйлдэгдэж байна. Өнөө өглөө Нур-Султан-Улаанбаатар тусгий үүргийн нислэг хөөрсөн.Өнөө орой 19.35 цагт буух урьдчилсан төлөвлөгөөтэй байна. Энэхүү нислэгээр 175 иргэн эх орондоо ирнэ. Түүнчлэн тусгаарлах байрны бэлдсэн, асуудалгүй гэдгийг хэлье.
Зургадугаар сарын 17-нд Америкт байгаа иргэдээ татаж авахаар Сөүл рүү тусгай үүргийн нислэг, 18-нд БНСУ-д байгаа иргэдээ татаж авах нислэгийн бэлтгэл ажил хангагдаж байна. Мөн 19-нд Европын улсуудад байгаа иргэдээ татаж авах Франкфуртын нислэг үйлдэх шийдвэр гарсан.
Энэ долоо хоногийн хувьд Энэтхэгийн Гоа хот руу тусгай үүргийн нислэг үйлдэж, ламхай хүүхдүүдийг авчих бэлтгэл хангагдсан. Транзит нислэгээр иргээ авчрах асуудлаар БНСУ-ын ЭСЯ-д санал хүргүүлсэн. Урьдчилсан байдлаар нааштай хариу гарах төлөвтэй байна” гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.