Нийгмийн

Барилгын подвалд хүний амийг хөнөөгөөд зугтсан сэжигтэн этгээдийг баривчилжээ

Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт /2020.06.04/ Нийслэлийн Баянгол дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа барилгын подвалаас гаднын нөлөөтэй нас барсан эрэгтэй хүний цогцос олдсон. Улмаар хэргийг харъяаллын дагуу тус дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс болон Нийслэлийн цагдаагийн удирдах газрын шуурхай удирдлагын бүрэлдэхүүн нар мэргэшсэн шинжээчийн хамт шалгалтын ажиллагааг хийжээ. Бид энэ тухай ЦЕГ-ын ХМТ-ийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад М.Мөнхшүрээс тодруулахад:

"Уг гэмт хэрэгт алба хаагчид мөрдөн шалгах ажиллагааг явуулахад тухайн хэргийн газарт 1978 онд төрсөн 42 настай эрэгтэй М нь нас барсан нөхцөл байдал тогтоогдсон. Тухайн гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй 1976 онд төрсөн 44 настай эрэгтэй Б-г түргэн шуурхай ажиллаж илрүүлэн цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг авч мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.” гэсэн юм.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэргийн шалгалтын ажиллагаагаар М, Б нар нь архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэж хоорондоо маргалдаж М амь насыг хохироосон нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогджээ. Иймд иргэд та бүхэн архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-12-01 14:56

ENE HUUHEN HORIGDSON GEED BSN GARAAA YU TSAGDAAA HUUHEN

Холбоотой мэдээ

Back to top button