Нийгмийн

Цэцэрлэгийн насны хүүхдүүд осол гэмтэлд өртөх нь хамгийн их байна

Урин дулаан цаг ирсэнтэй холбоотойгоор хүүхдүүд ахуйн болон бусад төрлийн осолд өртөх нь их байна. Ялангуяа осол гэмтэлд өртсөн гурван хүн тутмын нэг нь 0-15 насных байдаг аж.

Эдгээрээс хамгийн их хувийг 0-4 насныхан эзэлж буй нь харамсалтай. Энэ нь юуг хэлээд байна вэ гэхээр эцэг эхчүүдийн бага насны хүүхдэдээ тавих анхаарал, халамж төдий хэмжээгээр буурч буйн илрэл юм. Судалгаагаар хоёр хүртэлх насны 1812 хүүхэд осолд өртсөн нь тоон хэмжээний 5.7 хувийг эзэлж буй. Сургуулийн бага ангийн насны 1887 хүүхэд өртсөн нь 5.9 хувийг, сургуулийн ахлах ангийн 1021 хүүхэд өртсөн нь 3.2 хувийг тус тус эзэлжээ.

Харин цэцэрлэгийн насны 3169 хүүхэд өртсөн нь 9.9 хувь буюу дээрх тоон үзүүлэлтийг тэргүүлж байна. Сургуулийн дунд ангийн 1351 хүүхэд осолд өртсөн нь 4.2 хувь, харин бусад нас 22.601 осолд өртсөн нь 71.1 хувийг эзэлж буй.

Эх сурвалж: ҮСХ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button