НИЙГЭМ

Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид хоёр дахь удаагаа Ялалтын парадад алхана

Монгол Улсын Зэвсэгт хүчний 75 цэргийн алба хаагч ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгугийн урилгаар Москва хотын Улаан талбайд Ялалтын баярын хүндэтгэлийн жагсаалд оролцоно.

Жил бүрийн тавдугаар сарын 9-ний өдөр Аугаа эх орны дайны ялалтын баярыг өргөн дэлгэр тэмдэглэдэг. Тус өдөр ОХУ-д зохион байгуулдаг уламжлалт цэргийн ёслолын жагсаалыг олон орны төр, Засгийн газрын тэргүүн нар, иргэд үзэж сонирхдог. Энэ жил дэлхий дахинд нүүрлээд буй коронавирусийн цар тахлын улмаас Ялалтын баярын цэргийн ёслолын жагсаалыг хойшлуулж энэ сарын 24-ний өдөр болгосон.

ОХУ-ын нийслэл Москва хотын Улаан талбайд болох цэргийн ёслолын жагсаалд Монгол, Хятад, Азербайжан, Армени, Беларусь, Казахстан, Киргиз, Молдав, Серби, Тажикистан, Узбекистан зэрэг 11 орны цэргийн алба хаагчид оролцохоор нэгдсэн бэлтгэлд хамрагдаж байгаа юм. Монгол Улсын Зэвсэгт хүчний төлөөлөл буюу БХЯ, ЗХЖШ, “Алдар” спорт хороо болон Зэвсэгт хүчний 19 анги, байгууллагаас бүрдсэн 31 офицер, 44 ахлагч энэ сарын 14-ний өдөр ОХУ-ыг зорьсон юм.

Монгол Улсаа төлөөлөн оролцож байгаа цэргийн алба хаагчид Улсын Онцгой комиссоос өгсөн заавар, зөвлөмжийн дагуу 14 хоногийн хугацаанд тусгаарлагдан “COVID-19”-ийн шинжилгээнд бүрэн хамрагдан хилийн дээс алхсан. Тэд ОХУ-д байх хугацаандаа даваа, лхагва, баасан гараг бүр цусны шинжилгээнд тогтмол хамрагдаж, биеийн халуунаа дөрвөн цаг тутам хэмжүүлж байгаа юм.

Очсон өдрөөсөө хойш одоогийн байдлаар коронавирусийн шинжилгээнд гурван удаа хамрагджээ. Зэвсэгт хүчний 350 дугаар ангид тусгаарлагдан 14 хоногийн хугацаанд хүн нэг бүрийн бэлтгэл, эгнээний болон хайрцгийн бэлтгэлийг хийсэн бөгөөд ОХУ-д очоод энэ сарын 15, 17-ны өдрүүдэд бусад орны цэргийн алба хаагчидтай хамтарсан бэлтгэл, 22-нд шөнийн нэгдсэн бэлтгэлд тус тус хамрагдаад 24-ний өдөр Улаан талбайд Монгол Улсаа, Зэвсэгт хүчнээ төлөөлөн алхана.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Hab
Hab
2020-06-19 12:41

Manai zaluus munadag shude amjilt amjilt alhaj yawaag ni harhad setgel ogshood,hamar sharhiraad yawchdiin .

Холбоотой мэдээ

Back to top button