УЛС ТӨР

АН сөхөрч, С.Эрдэнэ нүүр хийх газаргүй боллоо

УИХ-ын 2020 оны сонгуулийн санал хураалт өчигдөр орон даяар зохион байгуулагдаж, МАН дахин ялалт байгуулав. 2016 оны сонгуулиар парламентад 65 суудал авч байсан эрх баригч нам лидерээ сольж, дахин шинэчлэгдэснээр мөн л яллаа. Нэг нам хоёр удаагийн сонгууль дамнан ингэж олонх болсон түүхгүй билээ.

Харин эсрэг талд Ардчилсан Нам хоёр сонгууль дараалан, азгүйтэлд ниргүүлж, дөнгөж бүлэг байгуулах хэмжээнд хүчгүй суухаар болов. Нийслэлд Э.Бат-Үүлээр ахлуулсан баг нь ялж, бүтээн байгуулалт өрнүүлж явсан оргилуун үе нь АН-д зөвхөн түүх болон үлдэж, дахин давтах алтан боломжоос алдуурч одлоо. Энэ удаагийн сонгуулиар л гэхэд, АН хотоос ердөө ганц мандат зулгаалаа.

Хаа очиж, Ерөнхийлөгч Х.Баттулгын хоёр зөвлөх болох Ш.Адьшаа, А.Адъяасүрэн нар АН-д хоёр мандат авчирч өгөв. Хонгор нутгийнхан Ерөнхийлөгчид элэгтэй тулдаа л хоёр мандат АН-д бэлэглэлээ. Ч.Улаан сайдыг хаваржин нүдэж байж, Сүхбаатараас хөөсний үр дүнд АН ганц аймагт цэвэр ялалт байгууллаа. Өөрөөр гийж, гийгүүлсэн түүх бичиж чадсангүй.

МАН-ын дарга У.Хүрэлсүх тойргуудаар сэнсэртэл эргэсэн байхад АН-ын дарга С.Эрдэнэ Баянгол дүүрэг дээрээ ч үзэгдсэнгүй. Ингэснээр З.Энхболд 2016 онд намаа ахалж ороод, өөрөө унасан онигоог С.Эрдэнэ үргэлжлүүлж байна. АН-ын гишүүд нь сонгуулийн сурталчилгааны хугацаанд өнчин хүүхэд шиг торойж, Л.Гантөмөр, Ц.Оюунгэрэл нараар л хань татсан. Удирдагчгүйн зовлонг тэд ингэж эдлэв.

Нөгөө ялбал Ерөнхий сайд болгоно гэж амласан Р.Амаржаргал нь Сүхбаатар дүүрэгт уналаа. Цаашлаад гэрэл гэгээтэй хэдэн нэр дэвшигчид нь сургийн бараагүй хоцорч, парламентад дөнгөж 11 суудал авахчаа аядав.Бүхэл бүтэн 76 мандат базаж орсон АН-ын дэргэд адарч тэрссэн Н.Алтанхуяг нь азтай, одтой байж, Эрдэнэтээс ялалт байгууллаа.

Нэгэн үес тус намын гишүүн Л.Гүндалай ганц ч удаа тойрогтоо огт ажиллаагүй, тусгаарлалтад байгаа мөртөө МАН-ын гурван нэр двэшигчийн ард давхиж, од хийморио гайхууллаа. Энэ нам эргээд босох уу. Өндийж дийлэх үү гэдэг асуудлаа өнөө маргаашгүй ярилцах хэрэгтэй болжээ.

Сонгуулийн өмнөх хэдэн өдөр архи ууж гар бариад, лидерүүд нь нэгдсэн болж жүжиглэсэн ч ард түмэн хүлээж авсангүй. С.Эрдэнэ 2016 оны сонгуулийн дараах З.Энхболдын нэгэн адил нүүр хийх газаргүй л боллоо.

Г.ИТГЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
25 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
hun
hun
2020-06-25 08:19

hohino gedgiin heterhii ih muulaad baisiin ardchilald ugaasaa oligtoi amitan negch baihgui

Зочин
Зочин
2020-06-25 08:53

Эрдэнэ ван одоо ард түмний нийгмийн даатг�##�аас идсэн тэрбум тэрбум төгрөгөө төлөх хэрэгтэй

Зочин
Зочин
2020-06-25 08:57

4 жилийн өмнө ямар хүн намын даргын суудлыг ямар аргаар авсны гор нь гарч байна

АН будаа
АН будаа
2020-06-25 09:01

АН аас хөөгдсөн Г�##�индэв С. ЭРДЭНий өмнө орж, 25 мянга гаруй сан�##� авав.

Kkk
Kkk
2020-06-25 09:26

Onigoo

зочин
зочин
2020-06-25 09:48

энэ хүнд ичиж эмээх гэж юм байхгүй ээ

Зочин
Зочин
2020-06-25 09:57

Одоо байх ёстой газарт байлга. Гүй бол дараачийн сонго уйлийн дараа хүрэлсүх өөрөө хамт орно шүү

Зочин
Зочин
2020-06-25 10:27

АН гэдэг нэрийн дор төрд шург�##�сан мафийн бүлэглэл д�##�д орох бололтоы, ашгүйдээ. Баттулга гэгчийн зүтгэлээр ганц нэг үл ш�##�их нөхөд гарлаа. Уг нь бол дэмий л юм боллоо.

zorchigch
zorchigch
2020-06-25 10:31

AN nam shig nam baisan bol Temuujin, Narantuya, bas shine mundag zaluuchuudiig gargah baisiin. Iim dargatai nam yaj yalah ve dee

ззочин
ззочин
2020-06-25 13:09

бүрэн эрхгүй болсон Эрдэнээ гахайг одоо сайн ш�##�гах хэрэгтэй энэ гахай нэр дэвшигчдээс авсан хэдэн тэрбум төгрөгөө буцааж төл.энэ мөнгөндөө цатг�##�даад нэр дэвшигч нарынхаа тойргоор ч орж ард иргэдтэйгээ уулзахгүй хөгийн гахайнаас боллоо

МэргэнАН
МэргэнАН
2020-06-25 13:29

Одоо Эрдэнэ даргыг 461 хүлээж байх шиг байна даа

Unshigchshigch
Unshigchshigch
2020-06-25 14:11

Ardichilsan nam yalagdal huleej bgaa n Erdene dargatai shuud holbootoi. Hurdan ogtsor. Ene ovgon odoo boloo shdee

ЗОЧИН
ЗОЧИН
2020-06-25 15:43

ШОРОН ГЭЖ САЙХАН ГАЗАР БНА ДАА.

ЗОЧИН
ЗОЧИН
2020-06-25 16:53

ОДОО БОЛНОО. ХУУЛИЙНХАН ТҮҮНИЙГ ШАЛГААД МАРШ

Иргэн
Иргэн
2020-06-25 17:40

Эрдэнэ мэтийн хүмүүст ичих булчирхай байхгүй. З.Энхболд 2016 мөн намаа унагачихаад , эсрэгээрээ ичиж үхэх нь бүү хэл энд тэнд тодроод өнөөг хүрээ биздээ.

Зочин
Зочин
2020-06-25 23:21

Баярласан хэрээ бархирав гэдэг болов оо гэж.

irgen
irgen
2020-06-26 11:37

Erdeneiin hajuud ZI bol medleg bolivsroltoi.zangaragtai uls turch shu.Huukiin nereer guy dagaj huzuu orj irsenees l ZI unalaa.Erdene bol bayn hun.Ymar olon gazar.obekttoi geech

Algaa ajaa taij.
Algaa ajaa taij.
2020-06-26 22:58
Reply to  irgen

Tenegteerei. Hulgailsan umd gutluudaa yah gej baij bas neg nitgarhahnee.Erdenii tugluulsan handiv ch genuu denchinch genuu ner devshigchdiin mungin deer 21 honog ah duu amrag sadnaaraa nairlaj tutga tavilgui mah idej hundaga tavilgui arhi u

Algaa ajaa taij.
Algaa ajaa taij.
2020-06-26 23:02

Mash sul ajillasanii gech ni sjadruud huurhun bondootsgoison baina bilee. Amraltand yavaad irsen ayatai. Arggagui yalagdahaas....

Зочин
Зочин
2020-06-26 11:45

АН Алтанхуягаа даргаар тавьдаа хөө.Эсвэл Г�##�индэвээ дарга болгоо.

Зочин
Зочин
2020-06-26 11:45

Баянголчуудад гомдохгүй хүмүүсийг гомдоосон хамаатнууддаа гомд Эрдэнэ гуай нэг л өдөр хүү дүү хүргэн чинь таныг унаг�##�аадаа

Zochin
Zochin
2020-06-27 20:08

АН 2016 оны байрандаа буцаад очив. 4 жил хий хоосон шоудахаас өөр юм хийгээгүй юм чинь аргагүй

Зочин
Зочин
2020-06-28 02:43

Namgiin Bah melhii namag ruugaa l chirne shuudee

Зочин
Зочин
2020-06-28 17:31

Одоо энэ нам бүүр �##�га бол..

Монголчууд
Монголчууд
2020-06-28 19:37

Ардчилсан нам татан буулгав�##� таарна ямарч хэрэггүй нам

Холбоотой мэдээ

Back to top button