Нийгмийн

Б.Ундармаад холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан хойшилжээ

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйл /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах /-ийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Ундармаа / Улсын Их Хурлын гишүүн асан /-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг тус шүүх 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 13.30 цагт урьдчилсан хэлэлцүүлгийг товлон зарласан.

2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр болсон урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд яллагдагч Б.Ундармаагийн өмгөөлөгч О. Сайнбилэг нь шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргасныг тус шүүхийн Ерөнхий шүүгч хүлээн авч хянаад уг хүсэлтийг хангаж, шүүх хуралдаан даргалагч өөрчлөн томилогдсон тул урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан хойшилсон байна.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн
Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн
Тамгын газар

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

5
СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

avatar
240
5 Сэтгэгдлүүд
0 Сэтгэгдлүүдийн хуриултууд
0 Дагагч
 
Топ сэтгэгдэл
Халуухан сэтгэгдлийн хэсэг
Шинэ Хуучин Шилдэг
123
123

энэ луйюарчин авгайд шүүх үйлчилдэггүй юм байх да

Зочин
Зочин

сүүлийн үед хурал хойшуулах”мод” болжээ. Энэ Б.Ундармаа чинь нийгмийн даатгалын 395 тэрбумыг завшсан , бас ЖДҮ ЧИН. Яагаад хөрөнгийг нь яаралтай хурааж хорьж болдоггүй юм. УИХ гишүүний дархан эрхээр олон жил сунжирсан.

Зочин
Зочин

ХӨРӨНГИЙГ НЬ ЯАРАЛТАЙ ХУРААЖ ШОРОНД ХИЙГЭЭЧ. УЛСАА ИРГЭДЭЭ ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫГ ХОХИРОЛГҮЙ БОЛГООЧ ЭЭ

Зочин
Зочин

одоо УИХ биш тул шүүхэд ирэхгүй шүүхийг хүндэтгэхгүй саад учруулбал Ж.Эрдэнэбат гишүүнтай адилхан хориооч ээ

Зочин
Зочин

ХӨРӨНГИЙГ НЬ ЯАРАЛТАЙ ХУРААЖ ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН 395 ТЭРБУМЫГ ЯАРАЛТАЙ ХҮҮГИЙН ХАМТ ТӨЛҮҮЛЭЭЧ ЭЭ.

Back to top button