УЛС ТӨР

Н.Энхболд гишүүний хүүг Төрийн ёслолын хэлтсийн даргаар томилжээ

2020 оны сонгуулиар монгол түмний итгэлийг хүлээж, шинээр сонгогдсон гишүүд өчигдөр тангараг өргөсөн. Хуульд зааснаар Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдын болон төрийн арга хэмжээний ёслолын үйл ажиллагааг эрхлэн явуулах үндсэн үүргийг Төрийн ёслолын хэлтэс хариуцдаг. Эл хэлтсийн даргаар УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболдын хүү Одмөнхийг томилжээ.

Н.Одмөнх Монгол Улсаас БНХАУ-ын Бээжин хотод суух Элчин сайдын яаманд зөвлөх, Консулын хэлтсийн даргаар ажиллаж байсан туршлагатай.

Э.Одмөнхийг томилсон байна. Консул Э.Одмөнх нь УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболдын хүү. Гадаад харилцааны яаманд олон жил ажилласан мэргэшсэн, туршлагатай дипломатч гэдгээрээ эчнээ танил. Түүнийг өнгөрсөн оны наймдугаар сард Засгийн газрын Бээжин дэх Элчин сайдын яаманд Консулаар томилсон. Гэвч тэрбээр жил хүрэхгүй хугацааны дараа буцан ирж, Төрийн ёслолын хэлтсийн дарга болов. Улмаар анхдугаар чуулганыг хуралдуулж, 75 гишүүнийг тангараг өргүүлэх хүндтэй үүргийг хариуцан, зохион байгууллаа.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2020-07-01 11:30

даргын хүү даога болох хуультай МАН нам

Холбоотой мэдээ

Back to top button