УЛС ТӨР

Гурван сая монголчуудынхаа итгэлийг алдахгүй байхыг Ерөнхий сайдад захилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар томилогдсон Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг хүлээн авч уулзаад, Монгол Улсын Ерөнхий сайдаар улиран томилогдсонд нь баяр хүргэлээ.

Мөн эдийн засгийн байдал хүндэрсэн, хэцүү цаг үед Ерөнхий сайдаар томилогдож байгаа гээд, гурван сая монголчуудын итгэлийг дааж ажиллахыг захилаа.Түүнчлэн Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Ерөнхий сайд өнөөдөр Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний талаарх саналаа холбогдох хуулийн төслүүдийн хамт Монгол Улсын Ерөнхийлөгчид ирүүлэв.

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
7 сар 2, 2020 17:27

Сонгуулиар 5 сая гарч, сонгууль өгөх насны монголчууд 3 сая гаруй болсон шүү дээ, Ерөнхий Сайд аа! Та нар минь бүгд Тэрбумтангууд. Ядарсан биднийгээ дээш нь татах л ажил хиицгээ л дээ. Бас Эх орноо АВРАА, дууслаа!!! Харах л үлдлээ дээ.

ulzii
ulzii
7 сар 3, 2020 16:43

tiim shuuu ard irgediin demjlegeer garch irsen ym chin ard tumniihee itgeliig hoosrduulj herhewch bolohgui .....

Холбоотой мэдээ

Back to top button