УЛС ТӨР

Шадар сайд Ө.Энхтүвшин “THE HU” хамтлагийг хүлээн авч уулзлаа

Өнөөдөр /2020.07.06/ Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин тус хамтлагийн продюсер, МУГЖ Б.Дашдондог болон хамтлагийн гишүүд, мөн тоглолтыг хамтран зохион байгуулсан МҮОНРТ-ийн удирдлагуудыг хүлээн авч уулзан чин сэтгэлийн талархал илэрхийллээ.

Тэрээр “Манай ард түмэн төрөө хүндэтгэдэг, төр засгийн гаргасан бодлого шийдвэрийг ёсчлон биелүүлдэг сахилга баттай ард түмэн гэдгээ өнгөрсөн 6 сарын хугацаанд харууллаа. Түүний хүчинд өнөөдрийг хүртэл Монгол Улс дотооддоо КОВИД-19 халдварыг алдаагүй байна. Та бүхэн Монголын нэрийг дэлхийд гаргаж, Монголын нэрийн хуудас болж буй хамтлаг. Одоо бид КОВИД-19 халдварыг давж гарахын төлөө хичээн зүтгэж байна. Тэр цагт дэлхийд дахин Монголын нэр цуурайтах биз ээ. Энэхүү цар тахалтай тэмцэхэд та бүхний, ард иргэдийн өргөсөн хандив үнэтэй хувь нэмэр болж байна. Та бүхэнд урлагийн өндөр амжилт хүсье” гэлээ.

Дэлхийг тойрон аялах тоглолтоо цар тахлын улмаас түр зогсоосон тус хамтлаг “КОВИД-19” халдвараас урьдчилан сэргийлэх үйлсэд зориулж “ГЭРЭГ” тоглолтоо өнгөрөгч 6 дугаар сарын 29-нд зохион байгуулсан. Тус тоглолтоос нийт 55 сая төгрөг Улсын Онцгой комиссын хандивын дансанд цугларчээ.

 “The Hu” хамтлаг тоглолтынхоо үеэр "КОВИД-19"-тэй тэмцэж буй хүмүүст талархан, иргэдийг сонор сэрэмжээ алдахгүй байхыг уриалсан юм гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зоzassчин
Зоzassчин
7 сар 6, 2020 20:50

Gadaadad gatssan humuus huurhiiyee

Холбоотой мэдээ

Back to top button