З.Баянсэлэнгэ нарт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ

Нийслэлийн прокурорын газраас БХБ-ын сайдаар ажиллаж байсан З.Баянсэлэнгэ, тус яамны Үл хөдлөх хөрөнгийн зах зээл, гадаадын хөрөнгө оруулалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Ж.Бурмаа, мөн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын даргаар ажиллаж байсан М.Болортуяа нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 /төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах гэмт хэрэгт/ яллахдүгнэлт үйлдэж ирүүлсэн.
Мөн М.Болортуяад 2015 оны Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 22.5-3 /хахууль өгөх/ гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн. З.Баянсэлэнгэ, Ж.Бурмаа, М.Болортуяа нар нь урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж улсын төсөвт 14.993.676.800 төгрөгийн хор уршиг учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Уг хэргийг Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээж авсан. Гэм буруугийн шүүх хурал 2020 оны 03 дугаар сарын 04-05-ны өдрүүдэд болж нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцаасан. Одоогоор Мөрдөн шалгах ажиллагааны шатанд байна. /Шүүхэд буцаж ирээгүй/
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.