Нийгмийн

Тэтгэлгээр сурч төгссөн 31 оюутан ажлын байрны батламжаа авлаа

Өмнөговь аймгийг 2016-2020 онд хөгжүүлэх аймгийн Засаг даргын "Бид хамтдаа” үйл ажиллагааны хөтөлбөр үр дүнтэй хэрэгжиж байна. Хөтөлбөрийн хүрээнд 20 дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд түүний нэг нь "Орон нутагт дутагдалтай хүний нөөцийг бүрдүүлэх хөтөлбөр” юм.

Орон нутагт дутагдалтай мэргэжлээр их дээд сургуульд сурч байгаа оюутны сургалтын төлбөрийг аймгийн Засаг даргын Тамгын газар 100% хариуцан төлдөг. Хөтөлбөр хэрэгжсэн 2017, 2018, 2019 онд давхардсан тоогоор 349 оюутан хамрагдсанаас энэ жил төгссөн 31 оюутан ажлын байрны батламжаа гардан авлаа.

Сургалтын төлбөрийг нь төлөөд зогсохгүй ажлын байраар хангана. Энэ бол орон нутагтаа чадварлаг боловсон хүчнийг ажиллуулах зөв бодлого юм.

Эх сурвалж: Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газар

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button