Нийгмийн

Өмнөговь аймагт таван магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Долдугаар сарын 20-ны өдрийн 10:28 цагт Өмнөговь аймгийн Гурвантэс сумын төвөөс баруун хойд зүгт 96 километрт орших Тост багийн “Сэвх-Үүл” гэдэг газар 5.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Энэ тухай мэдээллийг Одон орон, геофизикийн хүрээлэнээс Онцгой байдлын газарт цахим шуудангаар илгээжээ.

Мэдээллийн дагуу тус аймгийн Гурвантэс сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Дэлгэрмаагаас тодруулахад "Тус сумын Урт багийн иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй" хэмээн мэдэгдсэн байна.

Газар хөдөлсөн солбилцол: Ө-43°35’24” У-99°57’36

Эх сурвалж: ОБЕГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button