НийгмийнУЛС ТӨР

С.Баяр: Ч.Сайханбилэг командалсан салаагаа орхиж явчихаад ганцаараа хашгираад яах ч билээ

Шүүхээс Сангийн сайд асан С.Баярцогтод 10, Да.Ганболд, Б.Бямбасайхан нарт дөрөв, Ч.Ариунсан, Б.Бадрал нарт 1.6 жилийн хорих ял оноосон. Гадаадад байгаа, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг үүнд эгдүүцэж буйгаа илэрхийлж, Ерөнхийлөгч Х.Баттулгад хандан захидал илгээсэн.

Түүний энэ үйлдлийг Ерөнхий сайд асан С.Баяр шүүмжилжээ. Тэрбээр энэ талаар цахим хуудсандаа “Энэ бол муу жишиг.Сая ял авсан хүмүүс түүний команд. Командалсан салаагаа орхиод, голын нөгөө эрэг дээр ганцаар гарч чанга хашгираад яах ч билээ. Хашгираан нөгөө хэдэд нь яаж ч нөлөөлөө билээ. Сувгаа солье” гэж нийтэлжээ.

Сонирхуулахад, Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбогдуулж эхэндээ С.Баяр, Ч.Сайханбилэг, С.Баярцогт нарыг шалгаж байсан. Шүүхийн явцад С.Баярт холбогдох хэргийг тусад шалгахаар болсон билээ.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

6 Сэтгэгдэл

  1. Тн шд Юу ч мэдэхгүй муу бацаанаар с####аа командлуулсан гэхээр тэр ерөөсөө л хэсэг бүлгийн сонирхлыг хаацайлуулах зорилготой зориудаар бүтээсэн утсан хүүхэлдэй байсан

  2. Монгол улсын ерөнхий сайд байсан хүн дуугарсан гэхэд хэцүүхэн хэнд ч хэрэггүй хэдэн үг л бна шд Сайханбилэгийн захид####

  3. Адилхан ядарч байж нэг нэгнээ доромжлох, шоглох нь муу хүний ариншин.Бодвол Баяр нүхээ м####тчихаад дэндүү хөөрч байгаа байхаа

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button