Нийгмийн

“Хүннү эйр” компани Унгар улс руу тусгай нислэг үйлдэх хүсэлт гаргажээ

“Хүннү эйр” компанийн удирдлага Унгар улсад гацаад буй монгол оюутнуудын асуудлаар УОК-т хүсэлт гаргажээ.

Тодруулбал, Унгар улсад тэтгэлгээр суралцаад төгссөн 78 оюутны гар гэрийнхэн нь “Хүннү эйр” компанийн удирдлагатай уулзан оюутнуудыг эх оронд нь авчрах тусгай нислэг үйлдэх хүсэлтийг тавьжээ. 

“Хүннү эйр” компанийн хувьд Афганистан улсад үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний 113 цэргийн албан хаагчийг татан авчрах тусгай үүргийн нислэгийг амжилттай гүйцэтгэсэн юм. Иймээс Унгар улсад гацаад буй оюутнуудыг авчрах тусгай үүргийн нислэг үйлдэх бүрэн чадалтай хэмээн үзэж байгаа аж.

Тодруулбал Embraer-E190 маягийн агаарын хөлгөөр Оросын Пермь хотод техникийн буулттайгаар дээрх 78 оюутныг авчрах бүрэн бололцоотой гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button