НИЙГЭМ

АИ92 бензиний үнэ 50 төгрөгөөр НЭМЭГДЖЭЭ

Сонгуулийн өмнө шатахууны үнэ огцом хямдарч, 1320 төгрөг болсон. Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй шатахуун түгээх станцууд хоёр хоногийн өмнөөс шатахууны үнийг нэмжээ.

Тэгвэл, шатахуун импорлогчид АИ92 бензиний үнийг сонгуулийн дуулиан, наадмын шуугиан дор чимээгүй нэмж, литр тутамд 1450 төгрөг болгосон байна.

Тодруулбал, “Сод Монгол”, “Шунхлай”, “Магнай трейд” зэрэг шатахуун түгээх газрууд үнийг 50 төгрөгөөр нэмж, АИ 92 шатахуунаа литр тутамд 1450 төгрөгөөр тус тус борлуулж байна.

Түүнчлэн “Петровис”компани хөдөө орон нутгуудад шатахууныхаа үнийг 1620 төгрөгт хүргэн борлуулж байна.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button