Нийгмийн

Б.Батзоригийг шүүх хурлын УРЬДЧИЛСАН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ болно

Өнөөдөр /2020.08.04/ УИХ-ын гишүүн асан Б.Батзоригт холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхэд 11:00 цагт болно. 

АТГ-аас УИХ-ын гишүүн асан Б.Батзоригийг ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу эрх олгосон гэх үндэслэлээр яллагдагчаар татсан.

Шүүхийн шатанд яллагдагч Б.Батзориг гэм буруугаа хүлээж, прокурорын байгууллагаас түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1-т заасан Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, 22.4, 22.5 дугаар зүйлд заасан Хахууль авах, хахууль өгсөн гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх саналыг шүүхэд гаргасан билээ.

Харин шүүхээс уг саналыг хүлээж аваагүй. Хэргийг ердийн журмаар шийдвэрлэх шаардлагатай гэж үзэн, өнгөрсөн дөрөвдүгээр сард Б.Батзоригт холбогдох хэргийн шүүх хурлыг товлоод байсан ч шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаатай гэж үзэн, хэргийг прокурорт шилжүүлсэн. 

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button