Нийгэм мэдээСПОРТ

Б.Батзориг зургаан од медаль хүртсэн анхны эрэгтэй марафонч боллоо

Спортын дэд мастер, пара гүйгч Б.Батзориг 2024.03.03-ны өдөр зохион байгуулагдсан Токио марафонд 03:10:06 цаг гүйж зургаан од медалиа гардан авлаа. Ийнхүү түүний 2022 оноос эхэлсэн Абботын зургаан од медалийн төлөөх гүйлтүүд нь Токио марафоноор өндөрлөлөө.

Тэрбээр Б.Батзориг "Ахиллис Монгол байгууллагатай амьдралаа холбоод хэдийн 10 жил болжээ. Клубтээ элсээд гүйж эхэлснээс хойш Зургаан од медалийн тухай мэдэж, хэзээ нэгэн өдөр авбал ямар сайхан бэ? гэсэн мөрөөдөл тээж явсан сан. Гэтэл үнэхээр мөрөөдөл биелдэг юм байна, тэр өдөр нь өнөөдөр аж. Энэхүү мөрөөдлийг минь биелэхэд бүхий л зүйлээр тусалж дэмжиж, намайг зоригжуулж, амьдралд маань маш их урам зориг, ИТГЭЛ НАЙДВАР өгсөн Роби ах, Гэрлээ эгч, Амраа эгч, Төөмкө, Сараа, Батсайхан, Номио, Мөөжий болон Ахиллис Монгол ОУБ-ын хамт олон, клубийн нийт гишүүд та бүхэндээ талархал илэрхийлье" хэмээн баярын сэтгэгдлээ илэрхийлжээ.

Мөн түүнчлэн Г.Оюунгэрэл Токио марафонд 3:21:32 цаг гүйж зургаан од медалаа гардан авсан юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button