НИЙГЭМ

БОАЖ-ын салбарын Засгийн газрын түвшинд анхаарах 10 ажилд “Эко жорлон” хөтөлбөр багтжээ

Монгол Улсын хэмжээнд улсын тусгай хамгаалалтын 34 газар байдаг. Тэдгээрийн удирдлагуудыг өнөөдөр БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл хүлээн авч уулзалт хийлээ. Тус уулзалтаар байгаль орчин, аялал жуулчлалын салбарт тулгамдаж байгаа асуудал, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх, мөн одоогийн мөрдөгдөж байгаа хууль тогтоомж, дүрэм журамд өөрчлөлт оруулах талаар хэлэлцсэн юм.

Түүнчлэн Засгийн газрын түвшинд анхаарах шаардлагатай салбарын 10 гол зорилтыг дарга нарт танилцуулж санал сэтгэгдэл солилцлоо. Үүнд:

  1. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 80 хувь хүртэл бууруулах
  2. Хөвсгөл нуураа хамгаалах. Тэр дундаа хөрсний бохидлын асуудалыг нэн тэргүүнд шийдвэрлэх
  3. Нийслэлийн цэвэр усны асуудлыг шийдвэрлэх
  4. Гэр хороолол, аялал жуулчлалын бүсэд “Эко жорлон” хөтөлбөр хэрэгжүүлэх
  5. Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын асуудалд анхаарал хандуулах
  6. Цэнгэг усны нөөц, гол мөрний 55 хувийг хамгаалалтад авах
  7. Ховордсон ургамал, ан амьтдыг зориудаар өсгөх, бий болгох
  8. Уул уурхайн ажлын улмаас сүйтгэгдсэн газар нутгуудад нөхөн сэргээлтийн ажлыг нэн даруй хийх
  9. Хог хаягдлын асуудлыг ахисан түвшинд шийдвэрлэх
  10. Туул голын нөхөн сэргээлтийг хийх, хог хаягдал хөрсний бохирдлын асуудлыг шийдвэрлэх зэрэг томоохон зорилтууд багтсан.

Хэлэцүүлэгийн үеэр Улсын тусгай хамгаалалтын дарга нар Д.Сарангэрэл сайдад тулгамдаж байгаа асуудал, хүндрэл бэрхшээлүүдийн талаар мэдээлэл өгсөн. Тухайлбал, Хөвсгөлийн Улаантайга УТХГ-ын дарга Ж.Төмөрсүх хэд хэдэн асуудлыг хөндсөн юм.

"Байгаль хамгаалагчдын нийгмийн асуудал тэр дундаа харилцаа холбооны асуудал амаргүй байна. Байгаль хамгаалагч хүн олон хоногоор хээр хөдөө, уул усаар явдаг. Тийм үед албан газар, гэр бүлийнхэндээ хаана, яаж яваагаа дуулгаж чаддаггүй. Холбоогүй олон хоног явахад ар гэр санаа зовохоос эхлээд асуудал их" гэсэн юм.

Мөн 1990-ээд онд батлагдсан Тусгай хамгаалалтын хууль нь дэндүү хоцрогдсон, олон зүйл заалтыг өөрчлөх шаардлагатай байгааг хэлсэн юм. Түүнчлэн Улсын тусгай хамгаалалтын газрын дарга нар байгаль хамгаалагчдын цалинг нэмэх, харилцаа холбооны асуудлыг шийдвэрлэх, эрүүл мэндэд анхаарал хандуулах, тэтгэвэрийн насыг 55 насаар тогтоох, самар хураалтыг хойшлуулах зэрэг асуудлыг шийдвэрлэх шаардлага тулгараад байгааг салбарын сайдад уламжилсан.

БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл сайд “Байгаль орчин, аялал жуулчлалын салбарт ажилладаг албан хаагч бүр энгийн иргэнээс илүү эх оронч сэтгэлтэй, хүн чанартай, мэдлэг чадвартай байх нь хамгаас чухал юм. Тиймээс энэ салбарт ажиллаж байгаа хүн нэг бүрийг, тэр дундаа удирдалагуудаа идэвх зүтгэлтэй, сэтгэл зүрхтэй ажиллахыг хичээнгүйлэн хүсч байна” гэсэн юм.

Түүнчлэн Д.Сарангэрэл сайд үүрэгт ажлын хугацаандаа “ХАН буюу Хамгаалана, Ашиглана, Нөхөн сэргээнэ” бодлогыг салбарынхаа бүх шатанд хэрэгжүүлэн ажиллана гэдгээ онцлон хэлсэн.

Эх сурвалж: Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Тэнгэр эзэн
Тэнгэр эзэн
2020-08-06 19:49

Эко жорлон чинь харин маш чух�##� асууд�##� шүү. Тэр зуслангуудад бгаа модон 00-ууд арай дэндлээ.байшингуудаасаа олон бнашдээ.хажуу айлтайгаа зэрэгцээд баагаад сууж бнашдээ.үнэр танар бл авах юмгүй.юүн эрүүл агаарт зусах.Био 00 хиилгэх хэрэгтэй

Hab
Hab
2020-08-06 20:39

Huduunii sumduud amraltiin gazruudiig bio OO gui bol boltol ni haaj turiin huchiig haruulah heregtei.jijig bish tom asuudal shu hichneen juulchin enenees bolj dahin irehgui,bus#ada damjuulj bga bol

Холбоотой мэдээ

Back to top button