Нийгмийн

“Говийн оюутан-2” төслийн эзэд шалгарлаа

Оюутнуудын суурь ур чадварыг нэмэгдүүлж, зөв зүйлд сэдэлжүүлэх нэгдсэн зорилго дор хэрэгжсэн “Говийн оюутан-2” зорилтот төслийг Өмнөговь аймгийн оюутны холбооноос санаачлан “Төгс Голомт” ТББ-тай хамтран Өмнөговь аймгийн Засаг Даргын Тамгын Газрын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэн зохион байгуулагдаж дүнгээ гаргалаа.

ТЭРГҮҮН БАЙР: Даланзадгад 4-р багийн SG travel application-ны төсөл. Уг application нь Өмнөговийн үзэсгэлэнт газруудын танилцуулга, буудал, бааз, ресторан, спорт заалны мэдээлэл, захиалгыг нэр дор нэгтгэснээрээ онцлог байсан төдийгүй багийн гишүүд 1 сарын дотор design, code-оо өөрсдөө хийж гүйцэтгэсэн нь Говийн оюутнуудын бүтээлч байдал, ур чадвар хэр хөгжиж буйг харуулсан төсөл байлаа.

ДЭД БАЙР: Даланзадгад 5-р багийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан хувцас, сургалтын төсөл. Олон нийтийн нөлөөллийн ажлаа Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалахад чиглэн амжилттай гүйцэтгэсэн энэ баг төслийн ажлаа ч мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан гүйцэтгэжээ. Дээрх багийн оюутнуудын хэрэгжүүлсэн төсөл нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай хувцасны төсөл байсан ба энэ нь шинэлэг, өвөрмөц, хүндээ хэрэгтэй төсөл байснаараа онцлог байлаа.

ГУТГААР БАЙР: Даланзадгад 8-р багийн Бялдаржуулах Кардио талбайн төсөл. Аймгийн угтах хаалганы хойно байрлах бялдаржуулах дасгалын төхөөрөмжүүд бол 8-р багийн оюутнуудын гүйцэтгэсэн төслийн ажил юм. Кардио талбайн төсөл нь хүний хүсэл, хэрэгцээг хангасан, залуусыг зөв зүйлд уриалсан, Өмнөговьчуудын амьдралын зөв хэвшилд нэмэр боллоо.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button