УЛС ТӨР

Я.Содбаатар: БНХАУ руу гаргах хонийг иргэдээс худалдан авна

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн хоёрдугаар сард БНХАУ-д айлчлах үедээ коронавирусийн халдвартай тэмцэх ажилд нь дэмжлэг үзүүлж, 30 мянган хонь хандивлах батламжийг БНХАУ-ын дарга Ши Жиньпинд гардуулсан билээ.

Хятадын тал хонийг амьдаар нь авахаар болсон ба эхний ээлжийн 15 мянган хонийг ирэх есдүгээр сард хүлээлгэн өгөхөөр ХХААХҮЯ-нд холбогдох албан хаагчдын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг байгуулагджээ. Ажлын хэсгийнхэн вакцинд хамруулсан, халдваргүй, эрүүл хонийг иргэдээс худалдан авах замаар бүрдүүлнэ. Хонийг Дорноговь аймагт худалдан авч, төвлөрүүлнэ хэмээн Шадар сайд Я.Содбаатар өчигдөр Дундговь аймагт говийн бүсийн удирдлагуудтай хийсэн зөвлөгөөний үеэр мэдээлэв.

Манай улсад 2019 онд 70.9 сая мал тоологдсон бол 2020 онд 22.1 сая толгой төл хүлээн авснаар 90 сая гаруй мал бэлчиж байна. Улсын хэмжээнд бэлчээрийн даац 1.4 дахин буюу 32.9 сая толгой хонин сүргээр хэтэрсэн. Улсын хэмжээнд бэлчээрийн даац хэтэрсэн, ирэх өвөл хатуу өвөл болох цаг агаарын урьдчилсан төлөв гарч байгаа тул энэ онд 25 саяас доошгүй толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлагатай. Энэ ажлыг малын тарга тэвээрэг  сайтай үед эртнээс зохион байгуулах нь зөв. БНХАУ руу хонь гаргахаас гадна ОХУ руу үйлдвэрлэлийн аргаар боловсруулсан 282 тонн мах нийлүүлнэ. Энэ ажилд говийн аймгууд идэвх санаачилгатай оролцохыг Шадар сайд аймгийн Засаг дарга нарт үүрэг болгов.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button