ДЭЛХИЙ

БНХАУ-д хачгаар дамждаг вирусээр ДОЛООН хүн нас баржээ

БНХАУ-д дахин нэг үхлийн аюултай вирус дэгджээ . Тодруулбал, хачигны хазалтаар хүнд халдварлаж, өвчлүүлдэг бөгөөд хүнээс хүнд халдварлах чадвартай аж.

Тус вирусийг SFTS хэмээн нэрлэжээ. Энэ жил дээрх вирусээр БНХАУ-ын дорнод хэсгийн Жиансу, Анхуй мужуудад аль хэдийн 60 хүн өвчлүүлснээс долоо нь нас баржээ.

Тус вирусээр өвчилсөн хүнд халуурах, ханиалгах, ядрах, дотор муухайрах, бөөлжих, цусны цагаан эс цөөрөх зэрэг шинж тэмдэг илэрдэг байна.

Халдвар голдуу хачигны хазалтаар дамждаг ч хүнээс хүнд цус, салстаар дамжин халдварлах чадвартай ажээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
enkhjin
enkhjin
2020-08-11 22:47

hytad ulsiiig delhiiin omno uuclalt guilguulmaar bna

Холбоотой мэдээ

Back to top button