Нийгмийн

О.Магнайгийн ээжид хууль бусаар байр авч өгсөн гэх н.Идэрчулуун нарыг шүүх хурал эхэллээ

Одоогоос хэдэн сарын өмнө Ливан улсын иргэн Мохамад Зухуэр Итан, Ардчилсан намын нарийн бичгийн дарга О.Магнайд залилуулсан хэмээж буй бичлэг сошиал орчинд түгсэн.

Үүнтэй холбоотойгоор Ливан улсын иргэн Мохамадийн Монгол дахь өмгөөлөгчдийн гомдлоор АТГ-аас О.Магнайд эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан аж. Уг шалгалтаар О.Магнай нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дөрвөн ажилтны тусламжтайгаар Ливан улсын иргэнийг залилсан гэх гэмт хэргийн шинжтэй үйлдэл тогтоогдсон тул хэргийг шийдүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

Улмаар гадаад улсын иргэний дөрвөн тэрбум төгрөгийн үнэ бүхий 10 давхар байшинг О.Магнайгийн ээжид 724 сая төгрөгөөр үнэлэн хууль бусаар авч өгсөн гэх ШШГЕГ-ын шийдвэр гүйцэтгэгч Идэрчулуун нарын дөрвөн хүнд холбогдох хэргийн шүүх хурал Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэллээ.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button