НийгмийнУЛС ТӨР

МАН сонгуульд оролцох хүсэлтээ СЕХ-д хүргүүлж байна

Нийслэлийн МАН-ын хороо Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ Нийслэлийн Сонгуулийн хороонд хүргүүлж байна. Түүнчлэн МАН нам ээлжит сонгуульд нэгдмэл удирдлага, нэг зорилготой оролцоно гэдгээ илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар:

"Бид мөрийн хөтөлбөрөө зургаадугаар сард сонгуулийн хөтөлбөрөө аудитын байгууллагад өгч, хянуулсан. Улаанбаатар хотын олон асуудлыг шийдэх гаргалгааг мөрийн хөтөлбөрт тусгасан. Тухайлбал, түгжрэлийг зохицуулахын тулд ШУТИС-ийн мэргэжлийн багтай ажиллаж байна. Анх 400 мянган хүн амд тааруулж, хот төлөвлөлтөө зохион байгуулсан учраас өнөөдөр нийслэлд маш олон асуудал үүссэн. Эрх зүйн зохицуулалтыг нэн даруй хийнэ. Хотын төсөв санхүүгийн эрх мэдлийг нэмэгдүүлэхэд нэн тэргүүнд анхаарна” гэв. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button