УЛС ТӨР

Байнгын хороод Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэнэ

УИХ дахь таван байнгын хороо, нэг дэд хороо хуралдаж энэ долоо хоногт чуулганаар хэлэлцэх асуудалд санал, дүгнэлтээ нэгтгэнэ. 

Тодруулбал, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай” тогтоолын төсөл, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг УИХ-ын байнгын хороод хэлэлцэнэ.  

Дээрх асуудлаар УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, Инновац, цахим бодлогын байнгын хороо, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Төсвийн зарлагын хяналтын дэд хороо хуралдана.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button