Нийгмийн

Өмнөговь аймгийн удирдлагууд малчид, ажилчдыг өглөөний цайнд урьжээ

Төр засгийн бодлого шийдвэрт иргэдийн оролцоо чухал. 2016 оноос ӨГЛӨӨНИЙ ЦАЙ уулзалтыг хийж эхэлсэн. Аль болох олон салбарын төлөөллийг ӨГЛӨӨНИЙ ЦАЙНД УРЬЖ аймаг орон нутагт тулгамдсан, эсхүл шинээр хэрэгжүүлэх ажлуудын талаар иргэдийн санал бодлыг сонсож ярилцдаг уламжлалтай юм. Уулзалтаас гарсан саналуудын 90 гаруй хувийг бодлого хөтөлбөртөө тусгаж хэрэгжүүлсэн байдаг.

Энэ удаагийн ӨГЛӨӨНИЙ ЦАЙ уулзалтад малчид иргэд, хөдөө аж ахуйн салбарынхан, аймаг орон нутгийн төр захиргааны байгууллагад ажиллаж байсан ахмадуудыг урьж ӨВЛИЙГ ХЭРХЭН ӨНТЭЙ ДАВАХ, ГАРЗ ХОХИРОЛГҮЙ ТУУЛАХ асуудлаар ярилцсан юм.

  • Отор нүүдэл их үед баг, сум, аймгийн удирдлагууд малчидтайгаа ойр ажиллах
  • Өвс тэжээл татаж нөөцлөх асуудлыг чанартай гүйцэтгэх
  • Бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарах, хийж хэрэгжүүлж буй ажлуудаа эрчимжүүлэх
  • Мах бэлтгэх, малчдын орлогыг нэмэгдүүлэхэд дорвитой ажлуудыг зохион байгуулах
  • Малыг төрөлжүүлэх, отор нүүдлийг зөв зохистой хийх, малчид хоорондоо хорших асуудлыг онцлон хэлэлцлээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button