НИЙСЛЭЛУЛС ТӨР

Ц.Эрдэнэбаяр: А-95 бензиний нөөц хомсдож, тасалдсан зүйл байхгүй

Олон нийтийн цахим сүлжээгээр “А-95 бензин олдохгүй байна, нөөц тасарсан байна” гэх шүүмжлэл мэдээллүүд хөврөөд байна. Үүнтэй холбоотойгоор А-95 шатахууны нөөц дуусаж хомсдол үүссэн үү гэх эргэлзээ үүссэн аж.

Энэ талаар бид Ашигт малтмал, газрын тосны газрын орлогч  дарга Ц.Эрдэнэбаяраас тодрууллаа.

Тэрээр “Долоо хоногийн статистик мэдээ өнөөдөр гарна. Өмнөх жилийнхтэй харьцуулахад импортын хэмжээ 30 хувиар өссөн. Коронавирусийн цар тахалтай холбоотойгоор дотоодын аялал жуулчлал өндөр байсан. Үр дүнд нь А-95, А-98 бензинийг их борлуулсан. Ялангуяа наадмын амралтын өдрүүдэд А-95 бензин өмнөх оныхоос 20-30 хувиар илүү борлуулагдсан. Түүнээс биш А-95 бензиний нөөц хомсдож, тасалдсан зүйл байхгүй” гэсэн хариултыг өглөө.

У.УЯН

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button