НИЙГЭМ

Дэлхийн сайд нарын виртуал хуралд Д.Сарангэрэл илтгэл тавилаа

БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл есдүгээр сарын 3-нд Олон улсын сайд нарын түвшний цахим хуралд онлайнаар оролцлоо. Хуралд АНУ, БНХАУ, Япон, Австрали тэргүүтэй 73 орны төрийн шийдвэр гаргах түвшний төлөөлөгчид оролцсон юм. Уг хурал анх удаа олон улсын түвшинд явагдаж байгаа гэдгээрээ онцлогтой. Дэлхийн олон орны сайдууд тэр дундаа Байгаль орчны салбарын сайдууд чуулж дэлхийн байгаль орчинд аюулын харанга дэлдээд байгаа уур амьсгалын өөрчлөлтийн талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Хурлыг Япон улсын Байгаль,орчны сайд Коизуми Шинжиро даргалан явуулсан бөгөөд ерөнхийд нь гурван хэсэгт хуваан тус бүрийн асуудлыг хэлэлцлээ.

Хурлын нэгдүгээр хэсэгт дэлхий нийтэд тулгараад байгаа хоёр том хямрал болох Ковид-19 цар тахал болон уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг авч хэлэлцсэн юм. Энэ хэсэгт Япон улсын байгаль орчны сайд Коизуми Шинжиро, СОР26-ын Санхүүгийн зөвлөх Марк Карни, Ирланд улсын ерөнхийлөгч асан Мэри Робинсон, Даян дэлхийн байгаль хамгаалах сангийн гүйцэтгэх захирал Карлос Мануэль Родригес нар илтгэл тавьж сэдвийн хүрээнд өөрсдийн байр сууриа илэрхийллээ.

Хурлын хоёр дахь хэсэг 45 орны сайд нарын дугуй ширээний уулзалтаар үргэлжилсэн юм. Уулзалтаар Ковид-19 цар тахлыг даван туулах зорилтын хүрээнд уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчныг хамгаалах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар сайд нар санал солилцлоо. Мөн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, сэргээгдэх эрчим хүч, тээвэр, хот төлөвлөлт, дасан зохицохуй зэрэг асуудлыг хөндөн ярилцсан юм. Энэ үеэр БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл Монгол улсаа төлөөлөн байр сууриа илэрхийлж илтгэл тавьлаа.

Тэрээр хэлэхдээ: “Манай улсын хувьд агаар, ус, хөрсний бохирдол тулгамдсан асуудал байдаг. Агаарын бохирдлын гол эх үүсвэр болсон түүхий нүүрсний хэрэглээг эхний ээлжинд нийслэл хотдоо хориглож сайжруулсан түлш хэрэглэдэг болсноор агаарын бохирдлыг сүүлийн 20 жилийн хугацаанд анх удаа 50 хувиар бууруулж чадсан. Ирэх дөрвөн жилд энэ тоог 80 хувьд хүргэх зорилттой ажиллаж байна. Мөн манай улсын нийт хүлэмжийн хийн 50 гаруй хувийг эрчим хүчний салбар нүүрсний хэрэглээтэй уялдуулан ялгаруулж байгааг бууруулах зорилгоор усан цахилгаан станцуудыг гадагшаа урсгалгүй гол мөрөндөө тулгуурлан бүсчилэн байгуулах томоохон зорилт тавьж техник, эдийн засгийн үндэслэл, байгаль орчны нөлөөллийн үнэлгээний ажлаа хийж эхлээд байна. Хэдийгээр манай улсад дэлхийн хүлэмжийн хийн ялгарлын 0,1 хувь оногддог ч Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар Парисын хэлэлцээрт нэгдэн орж хүлэмжийн хийн ялгарлыг 22,7 хувиар бууруулах үүргээ биелүүлэхэд энэ төсөл хувь нэмрээ оруулана гэж үзэж байна .” гэсэн юм.

Хурлын сүүлийн хэсэгт улс төлөөлөөгүй буюу бизнес, хот, орон нутаг, хөдөлмөр болон иргэний нийгмийн төлөөллүүд нэгдэж өөрсдийн оролцоо, үүрэг хариуцлагын хүрээнд нийгэм-эдийн засгийг хэрхэн дахин төлөвлөх боломжтой талаар санал солилцсон юм. Монголын цагаар 19 цагт эхэлсэн хурал 23 цагт өндөрлөсөн юм.

Эх сурвалж: БОАЖЯ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

  1. Huuh ih hovor tohioldol bolj dee yu ch surjin yum be dee Ene avgai hil bolovsrol gej baihgyi ####uul deesh garsan erchuudiin devsger bolj ahisaar yam yam selgeed alj ugch baina aa

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button