НИЙГЭМ

ОУ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИД “АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫГ АЖЛЫН БАЙРААР ХАНГАХАД ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ” СЭДВИЙН ХҮРЭЭНД ХУРАЛДАЖ БАЙНА

Бүгд найрамдах Солонгос Улсын Жэжү аралд зохион байгуулагдаж буй KOPIST буюу “Тогтвортой аялал жуулчлалыг дэмжих чиглэлээр хамтран ажиллах санаачилга” дээд хэмжээний уулзалт  энэ өдрүүдэд болж байна.

Азийн 10 Латин Америкийн 3 улс оролцож буй энэ удаагийн хурлаар “Аялал жуулчлалын салбарыг ажлын байраар хангахад үзүүлэх нөлөө” сэдвийн хүрээнд хэлэлцэж улс орнууд өөрийн байр суурийг илэрхийлж байна.

Манай улсаас  БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр оролцож байгаа бөгөөд Монгол Улсын аялал жуулчлалын салбарын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага, тогтвортой ажлын байр, хүний нөөцийн чадвар зэрэг  сэдвийн хүрээнд байр сууриа илэрхийлж, тодорхой саналуудыг дэвшүүлэн оролцож байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button