Нийгмийн

Г.Гангамөрөн: Хамтдаа шийдлийг эрэлхийлэхийн тулд л тийм зураг авахуулсан

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд МАН-аас нэр дэвшиж буй Г.Гангамөрөн машин жолоодож явахдаа машин дотроо хоол хийн, төмс, лууван арилгаж буйгаар зураг авхуулсан нь олны анхаарлыг татсан.

Тэрбээр энэ талаар хэвлэлд ярилцлага өгөхдөө “Эмэгтэй хүн хамаг цаг, заваа түгжрэл дунд өнгөрүүлж байна. Мэдээж эрэгтэйчүүд ч мөн өнгөрүүлж байгаа, тийм ээ. Гэхдээ улаанбаатарчууд бидэнд тохиолдож буй бэрхшээлүүдийг хувийнхаа аккаунтаар үзүүлсэн. Тэрний л нэг нь байсан байхгүй юу. Үүний өмнө ус зайлуулах хоолойны асуудлыг хөндөж байсан, шийдлээ хэлсэн байсан. Постоороо асуудлыг бухимдахгүйгээр хамтаараа, нийт олны асуудал гэдэг талаас нь харсан. Ийм асуудал байна. Тэгвэл ямар шийдэл байна вэ, хамтаараа хэлэлцье, хамгийн бодитой, статистиктай, хэрэгжиж болохуйцыг нь хэдүүлээ нийлээд шийдвэр гаргах түвшинд хүргэе гэсэн зорилготой байсан юм шүү.

Улаанбаатар хот 1.5 сая хүн амтай, автомашины тоо 700 000 орчим. Тэгэхээр талаас илүү хувь нь автомашинтай зорчиж байна. Гэтэл Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөө 1975 оныхоороо байгаад байдаг. Хүн ам, автомашины тоо өсөөд байдаг. Нөгөө авто зам маань ачааллаа даахаа байж, түгжрэл үүсэж байгаа юм.

Ер нь би гэрлэн дохио дээр зогсох үеэр нүүрээ буддаг. Хүмүүс түгжрэлийн улмаас үр бүтээлтэй өнгөрүүлэх цагаараа хохирч байгаа. Энэ нь тэр хүний буруу биш” гэв.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-09-08 11:52

Мангар мангуу авгай

Зочин
Зочин
2020-09-08 13:56

Тэнэгийн туйл байнаа

зочин
зочин
2020-09-08 14:52

машин жолоодож явахдаа утсаар ч ярьж болохгүй торгодог байхад энэ МАН ын авгай бүр хоол хийж байна нөгөө торгодог эрх ха�####�г цагдаа хаа байнаа

mongol
mongol
2020-09-08 16:05

duu mini eruul uu bie neg uzuul yumiig yaj medhev

Зочин
Зочин
2020-09-28 22:55

Энэ мэдрэл муутай авгайгаас өөр хүн олдсонгүй юу.ямар ч мэдлэг боловсролгүй ш�##� тэнэг авгай шүү дээ.

Зайл Гангамөрөн
Зайл Гангамөрөн
2020-10-06 09:44

Энэ Гангамөрөн бол гурван хүүхдийн ээж эхнэр хүн байж өөр хүний нөхөр эргүүлдэг, ш�##�иглаж карьер өсөлт хийдэг жигшмээр хүүхэн!!!

Холбоотой мэдээ

Back to top button