СПОРТ

Улсын заан Б.Пүрэвсайхан, улсын харцага Б.Бат-Орших нар “Онц хилчин” болов

Хилчдийн баярын өмнө тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99 жилийн ойн баяр наадмын үндэсний бөх, сурын харваанд амжилт үзүүлсэн хилчин тамирчдаа ХХЕГ-ын дарга, Хилийн цэргийн командлагч, бригад генерал Ж.Бямбасүрэн болон даргын зөвлөлийн гишүүд хүлээн авч хүндэтгэл үзүүлэв.

Үндэсний их баяр наадамд амжилттай барилдаж түмэн олноо баясгасан Хилийн 0208 дугаар тусгай салбар /“Хилчин” спорт хороо/-ын тамирчин, хошууч, улсын заан Б.Пүрэвсайхан, шинээр улсын харцага цол хүртсэн, ахлах ахлагч Б.Бат-Орших нарыг “Онц хилчин” тэмдгээр шагнав.

Үндэсний сурын харваанд дөрөвдүгээр байр эзэлсэн сувилагч Б.Сүрэнжаргалыг “Хүндэт жуух бичиг”-ээр тус тус шагнаж, дурсгалын зүйл гардуулав.

Мөн баг тамирчдаа амжилттай бэлтгэж оролцуулсан тус салбарын ерөнхий дасгалжуулагч, дэд хурандаа Н.Бүрэнбаатар, үндэсний бөхийн дасгалжуулагч, хошууч Л.Батзориг, үндэсний сурын дасгалжуулагч, ахлах дэслэгч Б.Ёндон нарт Цэргийн сахилгын дүрмийн 11.2.3-д заасны дагуу сайшаал хүртээв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-09-17 12:54

Хилийн байдлыг мэдэхгүй, хил дээр очиж үзээгүй, хүнтэй ноцолдохоос өөр юм мэдэхгүй хүмүүст шагн�##� өгдөг нь хэр зохистой вэ

Хилчин
Хилчин
2020-09-17 12:56

Наад хоёр чинь ядаж нэг удаа хилийн манаанд гарч үзсэн юм уу?

Холбоотой мэдээ

Back to top button