НИЙГЭМУЛС ТӨР

Д.Сарангэрэл: 2.5 сая төгрөгийн үнэтэй пресслэгчийг 14 саяар яаманд шахсан гэдэг гүтгэлэг

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл Хэнтий аймагт баригдаж буй түүхэн аялал жуулчлалын зургаан цогцолборын талаар мэдээлэл хийв.

Энэ үеэр тэрбээр “Д.Сарангэрэл 21 аймаг, есөн дүүрэгт 2.5 сая төгрөгийн үнэтэй пресслэгчийг 14 сая төгрөгөөр шахлаа гэх мэдээлэл цахим орчинд цацагдсан. Би долдугаар сарын 7-нд сайдаар томилогдсон. Энэ тендэрийг дөрөвдүгээр сарын 27-нд тендерийг нь шалгаруулсан юм билээ. Өөрийгөө энэ асуудлаас холдуулах гэсэндээ ингэж ярьж байгаа юм биш шүү. Цаг хугацаа нь ийм.

Мэдээж ийм яриа гарсантай холбогдуулан шалгаруулсан, оролцсон компаниудтай уулзсан. Хог хаягдлыг шахаж, жиглэх төхөөрөмж олон төрөл байдаг, үзүүлэлтээсээ хамаараад. Үүнээс шалтгаалаад үнэ нь өөр, өөр. Маш чанартай пресслэгчээр хангасан юм билээ. Сайхан ажлыг харлуулах, гүтгэх ажиллагаа төдий асуудал гэж ойлгож болно” гэв.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2020-09-18 12:30

тамга дардаг авгай шиг бас буруугаа хүлээх тун дургүй байнаа маш чанартай ч арван хэдэн сая яаж хүрэхэв дээ авгай минь

Зочин
Зочин
2020-09-18 14:16

Ваа нийгмийн хонгор минь дээ наадахыг чинь шахахыг анх бадамжунай сэдсэн шүү

нэрээ бодоорой
нэрээ бодоорой
2020-10-26 21:08
Reply to  Зочин

Энэ авгайг уу даа.Хэнд шахсан байж таарах.ккк күү күү юу

зочин
зочин
2020-09-19 11:16

ЭМ сайд байхдаа 6 сая еврогоор хэрэгжүүлсэн , эрүүл мэндийн программ хангамжийг Эстони улс 1 сая еврогоор хийсэн байна. Манайд өндөр мэдлэг чадвартай мэргэжилтэн олон байгаа, яагаад солнгос компаниар хийлгүүлсэн юм бэ

Зочин
Зочин
2020-10-26 21:09
Reply to  зочин

Мөнгө хүүлэх арга ухаанд гаршсан хүүхэн

Зочин
Зочин
2020-10-26 21:14

ямартай ч Их хурлын сонгуулийн зардлаа эрүүл мэндийн с�##�бараас гаргуулаад дөнгөсөн авгай. Иргэдийнхээ эрүүл мэндэд зориулагдах зарлаас бүр 3 тэрбумыг гаруулаад сонгуульдсан нөхөр. Тэгээд зогсохгүй би эдийн засгийн хувьд би эрх чөлөөтэй болсон эмэгтэй гээд попдоод байхыг нь яанаа

Холбоотой мэдээ

Back to top button