НИЙГЭМ

Өчигдөр 256 хүн эх орондоо иржээ

Хуваарийн дагуу өчигдөр 19:15 цагт Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай онгоц “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.

Тус онгоцоор бага насны хүүхэдтэй гэр бүлийн 61, өндөр настан 16, эрүүл мэндийн шалтгаантай 38, бусад шалтгаантай 141, нийт 256 иргэн эх орондоо иржээ.

Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг болон “Намуун”, “Тайж”, “Зүчи” зочид буудалд тусгаарлах юм.

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ сард нийт 14 удаагийн тусгай нислэг үйлдэхээр төлөвлөснөөс 20-ны өдрийн байдлаар есөн удаагийн нислэг үйлдэж, 2288 иргэн эх орондоо ирээд байна.

Одоо 9 дүгээр сарын 23-нд Франкфурт-Улаанбаатар, 24-нд Сөүл-Улаанбаатар, 25-нд Сидней-Улаанбаатар, 28-нд Сиатл-Улаанбаатар чиглэлд нислэг үйлдэнэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button