Нийгмийн

ГБХЗХГ: Амиа алдсан 9 настай охины хэрэгт дүүргийн хамтарсан баг ажиллаж байна

Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас хойд эцэгтэй зодуулсны улмаас нас барсан байж болзошгүй 9 настай охины асуудлаар хэвлэлийн хурал хийж байна. Баянзүрх дүүргийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын ахлах мэргэжилтэн Ж.Азжаргал:

“Өчигдөр хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гэр бүлийн хүчирхийллийн улмаас амиа алдсан байж болзошгүй 9 настай охины тухай мэдээлэгдсэн. Тухайн охинтой холбоотой алга болсон дуудлага 2019 оны нэгдүгээр сард 102 утсанд ирж байсан. Тухайн үед охины ээж “хөдөө байдаг эмээтэйгээ утсаар ярихаар дэлгүүр гарсныг алга болсон гэж мэдээлжээ. Бид охиноо олсон” хэмээн эргээд хариу залгаж хэлж байсан байна лээ.

Мөн урьд нь хавирга, гараа хугалаад ГССҮТ-өөс тусламж авсан байсан. “Тухайн үед тоглоомын талбай дээр тоглож байгаад гэмтээсэн” гэх тайлбарыг өгсөн. Дээрх мэдээллийг нягтлах, хүүхдийн нас барсан шалтгаан, гэр бүлийн хүчирхийлэл мөн байсан эсэхийг шалгах, бататгахаар дүүргийн хамтарсан баг ажиллаж байна. Хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой дуудлага мэдээлэл иргэдээс мөн хүүхдийн тусламжийн 108 утсанд ирсэн мэдээллийн дагуу Баянзүрх дүүргийн хамтарсан багаас шаардлагатай арга хэмжээг авч ажилладаг.

Хамтарсан багийн ажлыг эрчимжүүлэх, үйл ажиллагааг сайжруулахын тулд улсаас төсөв мөнгийг нэмэгдүүлэх, дэмжих нь чухал. Мөн хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй 7 хүртэлх насны хүүхдийн шууд тусгаарлаж, түр хамгаалах байранд авдаг. Харин 7 болон түүнээс дээш насны хүүхдээс саналыг асуудаг. ГБХЗХГ-ын эрсдлийн програмд бүртгэлтэй 21.400 гаруй хүүхэд байгаа. ” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button