Нийгмийн

Орчин үеийн ухаалаг тээврийн сүлжээг бий болгоно

РЕДАКЦЫН БУС КОНТЕНТ

Улаанбаатар хотын нийтийн тээврийн шинэчлэл нэг хэсэг зогсолт хийж, нийслэлчүүдийн бухимдлыг төрүүлж, энэ асуудал шийдлээ эрэлхийлж байв. Энэ цаг үетэй харьцуулахад сүүлийн жилүүдэд нийтийн тээвэрт парк шинэчлэл хийж, шинэ тохилог автобуснууд үйлчилгээнд явж байна.

2009 онд нийслэлд БНСУ-аас “Daewoo” загварын 400 автобус оруулж ирснээс хойш парк шинэчлэл гээд нэрлэчихээр дорвитой ажил хийгээгүй юм. Харин энэ жилээс эхлэн нийслэлийн нийтийн тээвэрт парк шинэчлэл хийж, 300 автобус шинээр авахаар гэрээ байгуулсан. Энэ дагуу Монгол Улсад анх удаагаа давхар автобус үйлчилгээнд явж, нийтийн тээвэрт шинэ салхи оруулсан. Давхар автобус нь доод хэсэгтээ 20, дээрээ 50, нийт 70 хүний суудалтай. Энэ бол зөвхөн суудлын тоо. Хоёр автобусанд багтах хүнийг нэг автобусаар тээвэрлэж, тэр хэрээр замын түгжрэл ч буурах боломжтой юм. Өөрөөр хэлбэл, хоёр автобусны “хийх” ажлыг нэгээр гүйцэтгүүлнэ гэдэг утгаараа эдийн засгийн хувьд хэмнэлттэй.

Үүнтэй зэрэгцэн цахилгаан автобусыг мөн л нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрүүлээд байна. Энэхүү цахилгаан автобусыг авах болсон шалтгаан нь автобус компаниудыг ашигтай ажиллуулж, хэмнэлт гарган, түүгээрээ паркаа дахин шинэчлэх давхар зорилго агуулсан юм. Эдийн засгийн хэмнэлттэй автобус өдгөө нийслэлчүүдийг өглөөний нарнаас үдшийн бүрий хүртэл тээвэрлэж байна. Эдийн засгийн хэмнэлттэй гэдгийг учир нь дизель хөдөлгүүртэй автобуснууд 100 км зам туулахдаа 80,000 төгрөг “үрдэг” бол шинэ цахилгаан автобус 100 км-т 8000 төгрөгийн цахилгаан зарцуулдгийг туршилтаар тогтоосон байна. Мөн байгаль орчинд ээлтэй, хар утаа “хаяж” агаар бохирдуулахгүй байх зэрэг олон давуу талтай. Энэхүү цахилгаан автобус Монголын эрс тэс уур амьсгалд зохицож байгаа нь туршилтаар нотлогдсон.

Ийнхүү нийслэлийн нийтийн тээвэрт парк шинэчлэлийг энэ онд эрчимтэй эхлүүлэв. Ирэх жилүүдэд ч энэ ажлыг эрчимжүүлж, илүү олон шинэ автобусыг нийтийн тээврийн үйлчилгээнд гаргахаар болсон бөгөөд холбогдох гэрээг байгуулаад буй.

Тэгвэл Нийслэлийн Монгол Ардын Нам 2020 оны орон нутгийн сонгуулийн мөрийн хөтөлбөртөө нийтийн тээврийн автобусны парк шинэчлэлтийг олон улсын стандартад нийцүүлэн хийж гүйцэтгэхээр дэвшүүлжээ. Өөрөөр хэлбэл, энэ онд эхлүүлсэн нийтийн тээврийн парк шинэчлэлийг илүү боловсронгуй болгохоо тэд амлаж байна. Мөн сургуулийн хүүхдэд зориулсан тээврийн хүчин чадал, үйлчилгээний хүрээг өргөтгөн, шинэ менежмент нэвтрүүлнэ хэмээн мөрийн хөтөлбөртөө тусгажээ. Өдгөө сурагчдыг зөөж буй сургуулийн автобусын тоог олон болж, нийслэлчүүдийн “толгойны өвчин” болсон түгжрэлийг бага ч гэсэн хувиар бууруулахаар төлөвлөжээ. Өөрөөр хэлбэл, сургууль бүрт сурагчдын автобусыг нэвтрүүлж чадвал эцэг, эхчүүд өглөө, өдөр, орой бүр хүүхдээ сургууль руу зөөж, замын түгжрэл үүсгэхгүй бөгөөд сурагчид өвлийн тэсгэм хүйтэнд автобус хүлээж даарч зогсохгүй болохоос гадна аюулгүй зорчих боломж бүрдэж байгаа юм.

Нийслэлийн Монгол Ардын Намын 2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, үүсээд буй авто замын түгжрэл зэрэг нийгмийн олон асуудлыг шийдэх хүрээнд шинэ хотуудыг байгуулахаар болсон. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн хувьд төрөлжсөн эдгээр шинэ хотыг холбосон багтаамж ихтэй нийтийн тээврийг нэвтрүүлэхээр зорьж байна. Товчхондоо, нийтийн тээвэрт хийх дээрх эрс шинэчлэл нийслэлчүүдийн олон төрөлт, орчин үеийн ухаалаг тээврийн сүлжээг бий болгох юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Замбараагүй,ЯМАРЧ дүрэм сахидаггүй манайхны мулгуй жолооч нар...
Замбараагүй,ЯМАРЧ дүрэм сахидаггүй манайхны мулгуй жолооч нар...
2020-10-04 19:48

С�##�хи ихтэй,замын дүрмийг МИНУТ тутам ЗӨРЧИЖ хөдөөнөө давхиж байгаа мэт ур�##�ддаж давхих ТУН дуртай хөдөө гар�##�тай хотын жолоочид олширсон гэх мэт нөхцөл байд�##�д 2 ДАВХАР автобус манайд ТОХИРОХГҮЙ.

Зочин
Зочин
2020-10-05 06:49

Улсаасөчнөөн татаас дэмжлэг аваад ёроолгүй сав шиг ямар ч хөгжил дэвшил байхгүй автобус компаниудаа өөрсдөө парк шинэчлэлээ хийхийг шаардах ёстой биз дээ. Юун намын мөрийн хөтөлбөр энэ тэр. Улсын төсвөөр өөрсдийн бизнесийг тэтгэж, эрхлүүлдгээ болимоор юм.

Холбоотой мэдээ

Back to top button