Нийгмийн

Утааны оргил үеийг утаагүй угтъя

РЕДАКЦЫН БУС КОНТЕНТ

Нийслэлийн айл өрхүүдийг нэлээд хугацаанд зовоож байсан утааны асуудлыг Монгол Ардын Нам нэг өвлийн хугацаанд шийдвэрлэж, агаарын бохирдлыг өмнөх оноос 45 хувиар бууруулсан нь өнгөрсөн жил. Өнгөрсөн оны утааны оргил үе буюу арванхоёрдугаар сард PM10 тоосонцор өмнөх оны мөн үеэс 43, PM2.5 тоосонцор 38 хувиар буурсан үзүүлэлттэй гарсан билээ. Монгол Улсын Засгийн газраас 2018 онд гаргасан 62 дугаар тогтоолоос энэ бүхэн эхтэй. Нийслэлийн төвийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрт түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон эл шийдвэрийг тухайн үед иргэд янз бүрээр хүлээж авч байсан ч гэр хорооллын 220 мянган өрхийн галлагаанд ахиц дэвшил гарч, “Тавантолгой түлш” компанийн сайжруулсан шахмал түлш хэрэглэх болсноор дээрх үр дүнд хүрсэн юм.

Түүнчлэн гэр хорооллын айл өрхүүдийн эрчим хүчний шөнийн тарифыг хөнгөлсөн, томоохон халаалтын зуухуудыг төвлөрсөн дулаанд холбосон, нам даралтын зуух, автобусны янданд утаа шүүгч суурилуулах зэргээр цогц арга хэмжээг авсны үр дүн. Тэгвэл өдгөө хүйтний эрч чангарч, утааны оргил үе айсуй энэ өдрүүдэд уг бодлогоо Монгол Ардын Нам илүү боловсронгуй болгохыг Монгол Улсын 2020 оны орон нутгийн сонгуульд дэвшүүлж буй мөрийн хөтөлбөр, “Утаагүй хот” шийдлээрээ дамжуулан зорьж байна. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн өвлийн үр дүнг тэд зөвхөн эхлэл хэмээн харж, илүү сайжруулахыг эрмэлзэж буй хэрэг.

“Гэр хорооллын халаалтын олон төрөлт шийдэл” хэмээн энэ бодлогыг томьёолж болно. Агаарын чанарын бүсэд буюу нийслэлийн төвийн дүүргүүдэд байгаа айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагуудын сайжруулсан түлшний нийлүүлэлтийг бүрэн хангах нөхцөлийг бүрдүүлэхийг юуны өмнө төлөвлөж байна. Төвлөрсөн дулаанд холбогдох боломжгүй гэр хорооллын айл өрх, аж ахуйн нэгж байгууллагыг хийн хангамжинд холбох ажлыг үе шаттай хэрэгжүүлэх аж. Хийн хангамжаар дамжуулан айл өрхүүдийн халаалтын асуудлыг шийдвэрлэх гарц ерөөс дэлхийн ихэнх улс орнуудад зонхилдог. Байгалийн хийн нөөц арвинтай Монгол Улсын хувьд ирээдүйд халаалт, дулаалгыг шийдвэрлэх гол шийдлүүдийн нэг нь энэ. Мөн төвийн гэр хорооллын айл өрх, аж ахуйн нэгж байгууллагыг төвлөрсөн дулаан хангамжид холбох ажлыг үе шаттай хэрэгжүүлнэ. Тэрчлэн Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагыг цахилгаан халаагуураар халаах техникийн боломжийг бүрдүүлнэ хэмээн тусгажээ.

Тэдний бодлого шийдлийг анзаарвал тэр чигээрээ халаалтын технологийн шинэчлэл хийхийг шаардаж байна гэсэн үг. XX зууны технологиосоо салж, дэлхий нийтийн чиг хандлага, орчин үеийн инноваци, технологитой хөл нийлүүлэн алхах, хүн амын эрүүл мэнд, амьдралын чанарыг дээшлүүлэхийн зэрэгцээ мөн уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хийг бууруулах чиглэлээр Парисын хэлэлцээрээр хүлээсэн үүргээ хүлээсэн үүргээ биелүүлэх, эцсийн үр дүндээ нүүрс хэрэглэж, утаа гаргадаг яндангүй болгохыг тэд зорьж байна. Товчхондоо, утааны улирал, оргил үеийг утаагүй угтах бодлогын шийдлэлийг МАН санал болгож байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
цээл
цээл
2020-10-04 16:30

МАН-ын зоримог �##�хам үр дү н өгч б.а энэ жил бараг утаагүй болно гэдэгт итгэхийг хүсэж б.а ээдээ автобусны утааг л багасгамаар б.а гэр хорооллын тоос шороог багасгав�##� ч үнэхээр таатайяа.

Холбоотой мэдээ

Back to top button