Нийгмийн

“Даац хэтэрч, малчид маргаж буй тул бэлчээрийг хураамжтай болгоно”

УИХ-ын дарга Г.Занданшатар Завхан аймагт ажиллах үеэрээ ирэх арваннэгдүгээр сард Бэлчээрийн тухай хуулийн төслөөр малчин иргэдийг оролцуулсан Зөвлөлдөх санал асуулга явуулна гэв.

Мал сүргийн тоо тасралтгүй нэмэгдэж байгаа ч бэлчээрийн даац хэтэрч, нутаг ус булаацалдсан маргаан гарах болсон тул бэлчээрийн хураамжтай болох нь зүйтэй гэж үзэж байгаагаа хэлэхэд уулзалтад оролцсон малчид дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна.

УИХ-ын дарга Завхан аймгийн Алдархаан, Булган аймгийн Хутаг-Өндөр суманд зочилж, иргэдтэй уулзалт хийх үеэрээ ирэх 4 жилд улс орноо сэргээн мандуулж, хурдацтай хөгжлийн замд гарах, тогтвортой өсөлтийг хангах төлөвлөлттэй эдийн засаг, иргэнээ дээдэлсэн, хариуцлагатай, хяналттай, ёс зүйтэй төр, хууль засагласан, шударга ёс тогтсон, эрүүл нийгмийг төлөвшүүлэхийг Монголын төр, засаг эрхэм зорилгоо болгож байгааг онцолжээ.

Завхан аймгийн Алдархаан сум Монгол Улсын анхны сумдын нэг бөгөөд аймагтаа хүн амын тоо, эдийн засгийн бусад үзүүлэлтээрээ Тосонцэнгэлийн дараа ордог томоохон сум юм. Тиймээс 2019 онд тус суманд “Сумын төвийн шинэчлэл” хөтөлбөр хэрэгжиж эхэлжээ. Сумын төв дотор ариутгах татуурга, дулаан, ус хангамжийн 4.0 км гаруй шугам сүлжээ татаж, шинээр 1.6 км засмал зам тавьжээ. Бүтээн байгуулалтын санхүүжилт 60 хувьтай, ажлын гүйцэтгэл 80 хувьтай байгаа юм байна.

Дулаан, цэвэр, бохир усны шугам сүлжээг айл өрхөд хүргэх, сумын төвөө шинэчлэх бүтээн байгуулалтын ажилд иргэдээ татан оролцуулах, хийж байгаа бүхий л ажилд тэдний санал бодлыг тусгаж, бүх талын оролцоог хангаж ажиллахыг УИХ-ын дарга Г.Занданшатар, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар нар санууллаа.

Булган аймгийн Хутаг-Өндөр сум бол Ардын Хатанбаатар Магсаржавын өлгий нутаг, 5000 гаруй хүн амтай, Монгол орны хойд бүсийн аялал жуулчлалын төв зам дагуу оршдог, томоохон суурин газар юм.

Аймаг, сум бие даан хөгжих боломжийг олгосон, төвлөрлийг сааруулж, орон нутагт эрх мэдлийг шилжүүлэх агуулгатай Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Хот, тосгоны эрх байдлын тухай хуулийг хэлэлцэх гэж байгааг мэдээлж, иргэдийг хуулийн төсөлд саналаа өгөхийг уриалав.

Мөн улс орноо үйлдвэржүүлэх болон халамжаас бүтээмж рүү шилжих бодлого боловсруулж, хэрэгжүүлэхийг  энэ Их Хурал онцгой чухалд тооцож байна гэлээ.

Хутаг-Өндөрийн иргэдийн тавьсан санал хүсэлтийн дагуу:

  • Сургуулийн дотуур байр, хүүхдийн цэцэрлэг шинээр барих хөрөнгийг төсөвт суулгах;
  • Сум дундын эмнэлэгт зайлшгүй шаардлагатай лаборатори, шинжилгээний тоног төхөөрөмжийг ирэх оны эхний улиралд багтаан олгох зэргээр хэд хэдэн асуудлыг газар дээр нь шийдвэрлэсэн гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-10-06 20:05

Монголын ард түмэн зуд турхан болсон нутаг усаа сэлгэж нүүж суудаг бсан. Одоо яагаад бүх газар нутгийг өмчлөөд авчихсан юм шиг нүүдэл хийгээд ядарч яваа м�##�чидыг хөөж туугаад бгаа юм, Зүүн аймгийнхан. Ядарсандаа нүүж бгаа болохоос задарсандаа нүүгээгүй л бгаа. Монгол хүн шиг байцгаана шүү хужаа биш бол...

Altanhuyag
Altanhuyag
2020-10-06 23:32

Belcheeriin tatvar gehees iluu m#liin huliin tatvara nemeh heregt. Tegej baij m#l chanarjij belcheer sergene. Bas uuruu m#l m#llahgui murtluu m#ltai baidag irged bagasna

Зочин
Зочин
2020-10-07 21:13

huraamjaa 100% oron nutagtaa zartsuulah heregtei.50%g n belcheer saijruulah zardald. ene avraguudad yasan ch ogch bolohgui buruu garaar orood duusna

Холбоотой мэдээ

Back to top button