НИЙГЭМ

Борцгор хотонгийн хоёр дэгдээхэйд сансрын дамжуулагч зүүв

Хар-Ус нууранд зуншсан борцгор хотон шувуун сүргийн 2 дэгдээхэйд сансрын дамжуулагчийг амжилттай зүүжээ. Шувууд энэ сарын 3-ны өдөр 18 цагийн орчимд Сангийн далай нууранд чуулаад, маргааш өдрийнхөө 11 цаг 42 минутад хөдлөж Бөөн цагаан нуурыг чиглэн нисэж явааг дамжуулагчаар хянаж байна.

Энэ нь нэн ховор хотон шувууны нүүдлийн амьдралыг судлах боломжийг бүрдүүлж байгаа юм. Дэлхийд нэн ховордсон борцгор хотон шувуу нь Монгол орны зөвхөн Хар-Ус нуурын орчимд зусаж, өндөглөн нүүдэллэдэг байна. 

Эх сурвалж: БОАЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button