УЛС ТӨР

Ж.Алдаржавхлан, Б.Цэрэн нарыг АТГ-д шалгуулахаар хандлаа

ХУД-ийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, дүүргийн ИТХ-ын дарга Б.Цэрэн нарыг шалгуулахаар иргэд АТГ-д хандлаа. Тодруулбал, ХУД-ийн 12-р хорооны иргэн М.Мандах, тус дүүргийн 1-р хорооны иргэн Ш.Цэрэнсамбуу  нар өнөөдөр дээрх хоёр албан тушаалтантай холбоотой авлига авсан, хууль бус газар олгосон гэх мэт зургаан асуудлаар АТГ-д холбогдох баримтуудыг хавсарган өгсөн байна.

Үүнд:

Нэг гэр бүлийн гишүүдийн эзэмдэг нэр бүхий гуран компаниас 5 тэрбум гаруй төгрөг авсан. Орон нутагт олгодог эмзэг бүлгийн иргэдэд зориулсан буцалтгүй тусламжийн ХУД-ийн Засаг дарга Ж.Алдаржавхлан 415 сая, Дүүргийн ИТХ-ын дарга Б.Цэрэн 919 сая төгрөгийг хувьдаа завшсан,

-Гадаад томилолтын зардалд 2017-2020 оны хооронд Ж.Алдаржавхлан 276 сая,  Б.Цэрэн 341 сая төгрөг зарцуулсан,

-2020 оны 4-р сарын 10-ны өдрийн захирамжаар 40 га газрыг дотоод ажилчдадаа хууль бусаар олгосон,

-Үндэслэлгүйгээр 33 хүнийг ажлаас чөлөөлсөн гэх асуудлаар шилэн дансны мэдээллээс баримт цуглуулан АТГ-д өглөө.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button