УРЛАГ
ТАНИЛЦ: МУИС-ийн номын санд ховор болон монгол бичгээр хэвлэгдсэн бүтээлүүд ДЭЛГЭГДЛЭЭ

МУИС-ийн Монгол хэл шинжлэлийн тэнхим, Түүхийн тэнхим, Философи, шашин судлалын тэнхимүүдэд хадгалагдаж байгаа ховор ном болон монгол бичгээр хэвлэгдсэн бүтээлийн үзэсгэлэнг өнөөдөр дэлгэлээ.
Уг үзэсгэлэнд МУИС-ийн номын сангийн сан хөмрөг дахь 399 ховор ном, Монгол бичгээр хэвлэгдсэн 600 ном, МУИС-ийн хэл шинжлэлийн тэнхим, Түүхийн тэнхим, Философи, шашин судлалын тэнхимүүдэд хадгалагдаж буй 95 бүтээл дэлгэгдсэн байв.
Тэдгээрээс онцолбол,
- Монгол бичгээр хэвлэгдсэн “Монгол ганжуур” 83 боть
- Бээжин хотод хэвлэгдсэн “Хятад ганжуур” 168 боть
- “Хөх судар” 3 дэвтэр
- 19-р зуунд хэвлэгдсэн Нэрт гүн ухаанч Агваанбалдангийн бүтээл “Билгийн чандад хүрсэн увидас илт онолын чимгийн тайлбар”
- “Алтангэрэл судар”
- Хятад бараар барласан “Банзрагч судар”
- Зая Бандид Лувсан Пэрэнлэй Судар зохиолын эмхтгэл VI боть
- Жадамбын Хятад зэс бараар барласан “Хутагт бичгийн чандад хүрсэн найман мянган судар оршвой”
- Төвд, Монгол бичгээр “Жадамба судар”
- Монгол бичгээр, Тод үсгээр “Банзрагч судар”
- Монголын нууц товчооны 780 жилийн ойд холбогдуулан дэлгэж буй зарим судалгааны бүтээл, Хятад эхүүд, Гар бичмэл судалгааны бүтээлүүд
- Дайчин улсын Монголын Магад хууль II-VI эмхтгэл
- Монгол Тансан эвхмэлийн эмхтгэл VI боть
- Дэлхийд түгсэн “Монголын нууц товчоо” МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнд 2016 онд хэвлэгдсэн Монгол бичиг, кирилл, англи хэл дээр хэвлэгдсэн бүтээлүүд байна.
Үзэсгэлэн аравдугаар сарын 14-ний өдрийг хүртэл МУИС-ийн номын сангийн “Ховор ном болон Монгол бичгийн уншлагын танхимд” болох юм.
Э.СИЙЛЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.