Нийгмийн

ТОДРУУЛГА:“Ахын маань үхлийг улс төр, сонгуультай холбохгүй байхыг хүсье”

Өчигдөр/2020.10.14/ Өмнөговь аймгийн Цогтцэций сумын МАН-аас сонгогдсон ИХТ-ын төлөөлөгч Э.Б нь архидан согтуурч, улмаар тойрогтоо бие даан нэр дэвшигч С.М-ийг автомашинаараа ухрах хөдөлгөөн хийх үеэрээ дайрч амь насыг нь хохироосон гэгдэж буй. Тухайн харамсалтай хэрэг гарах үед талийгаач нь Э.Б болон нэр бүхий хоёр хүнтэй архи согтууруулах ундаа хэрэглэсэн гэх бөгөөд маргалдсаны улмаас нэгийхээ амийг хөнөөсөн байж болзошгүй байна. Хүн амины хэрэгт сэжиглэгдээд буй Б-г Цогтцэций суман дахь Цагдаагийн хэлтсээс эрүүлжүүлэх байранд хонуулж, өнөөдөр /2020.10.15/ батлан даалтаар гаргасан аж.

-ЦОГЦОСТ ЗАДЛАН ШИНЖИЛГЭЭ ХИЙЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА-

Сонгуулийн тухай хуулиар иргэд сонгуульд санал хураах өдөр архи согтууруулах ундаа зарах, худалдан борлуулахыг хориглодог. Хэрэв хууль зөрчвөл иргэнийг 10 сая төгрөгөөр торгох хуулийн заалттай. Хэдий тийм ч тухайн хэрэг гарах өдөр Өмнөговь аймагт согтууруулах ундааг хориглох шийдвэр гараагүй байсан аж. Одоогоор цогцост задлан шинжилгээ хийж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Харин сэтгүүлч Н.Өнөрцэцэг энэ талаар “Монголын цагдаа юу болчихсон юм бэ? Нэг намын хэлтэс болчихсон юм уу? Хүний аминд хүрсэн Э.Болдбаатар чинь МАН-аас сонгогдсон сумын хурлын төлөөлөгч биздээ гэхээр мэдэхгүй хувиараа хөдөлмөр эрхлэгч ч гэх шиг. Та нар сэтгүүлчдийг мал гэж боддог юм уу, яагаад ийм муухай юм бэ! Та нар улс төржихөөр наад байгууллага чинь юу болох юм бэ, иргэд бид хэндээ итгэх юм бэ” хэмээсэн юм.

-АХЫН МААНЬ ҮХЛИЙГ УЛС ТӨР, СОНГУУЛЬТАЙ ХОЛБОХГҮЙ БАЙХЫГ ХҮСЬЕ-

Харин амиа алдсан С.М-ийн эхнэрийн дүү Н.Адьяцэрэн Цогтцэций суманд АН-аас аймгийн Иргэдийн хуралд нэр дэвшиж буй. Тэрбээр хүргэн ахынхаа үхлийг улс төржүүлж, МАН-ын нэр дэвшигч нэгнийхээ аминд хүрлээ гэдэг худал мэдээлэл тараасан гэх АН-аас нэр дэвшигч Д.Баттүвшинд хандан “Хүний үхэл хагацлаар улс төр хийх тухай яриа гаргахад анхааруулж хэлсэн гуйсан ш дээ. Монгол хүний жудаг ёс хаана байна” хэмээж түүнчлэн "Хүргэн ах маань гэнэтийн ослоор бурханы оронд заларч, бидэнд нөхөж баршгүй гарз тохиолоо. Улс төр, сонгуультай холбож буруу ташаа мэдээлэлд автахгүй байхыг хүсье. Ум сайн амгалан болтугай” хэмээн мэдээлжээ.

О. ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button