НийгмийнУЛС ТӨР

МАН: Хууль бус үйлдлүүдийг баримтжуулсан, шалгуулна

Нийслэлийн МАН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Нийслэлийн МАН-ын хорооны хуульч Ү.Амарбат дараах мэдээлэл өглөө.

Тэрбээр: Нэг цагийн дараа санал хураалт дуусна. Гэтэл эсрэг намаас мөнгө тараах, иргэдийн саналыг худалдаж авах, амлалт өгөх зэрэг үйлдэл зөрчлүүдийг гаргаж байна. Сонгууль эхэлснээс хойш МАН-ын нэр хүндийг унагаах үйл ажиллагаа ч явагдсан. Өчигдөр Өмнөговь аймгийн Цогтцэций суманд бие даан нэр дэвшигч амиа алдсан хэрэг гарлаа. Тухайн иргэний амь насанд сонгуульд нь ухуулагчаар ажиллаж байсан иргэн халдсан. Гэтэл МАН-аас нэр дэвшигч халдсан мэтээр мэдээлэл цацаж байна.

Мөн Баянгол дүүргийн хорооны нутаг дэвсгэрт хэсгийн ахлагч, ажилтнууд мөнгө тараасан хэрэг гарсан. Энэ үйлдэл нь бичлэгээр баталгаажиж цагдаагийн байгууллагад шалгагдаж байна. Тус дүүрэгт иргэдийг машинаар зөөж байгаад баригдсан нь баримтаар баталгаажсан. Чингэлтэй дүүрэгт АН-аас нэр дэвшигч бэлэн мөнгө тарааж байгаад баригдсан. Баянзүрх дүүрэгт маш олон тооны зөрчил гарч байна. Тухайлбал, 25-р хорооны Засаг дарга н.Өлзий-Оршихын хамаарал бүхий этгээдүүд ахмадын баяр нэрээр иргэдийг цуглуулж сүү, цагаан идээ тараасан. Мөн 5-р хорооны нийгмийн ажилтан өөрийн машиндаа сонгогчдын нэрсийг хувилж авч явсан нь илэрсэн. Улмаар дөрвөн цагийн турш цагдаа нарт хаалгаа нээж өгөөгүй, нэрстэй цааснуудаа урж тасдсан байна.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button