Нийгмийн

Осолдсон машины шатахууныг шилжүүлэн ачжээ

Улаанбаатар хотоос Сэлэнгэ аймгийн Ерөө сумын чиглэлд “Бэрлэг майнинг” ХХК-ийн 28 тонн шатахууныг тээвэрлэж явсан иргэн М-ын эзэмшлийн “Норд бенз” загварын ачааны автомашин замын хажуу тал руу унасан байна.

Энэ тухай дуудлагыг энэ сарын 14-ний өдрийн 10:08 цагт хүлээн авч, Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр анги, Цагдаагийн хэлтсийн алба хаагчид “Бэрлэг майнинг” ХХК-ийн ажилтнууд ажиллаж, тээвэрлэж явсан шатахууныг нь 2 автомашинд шилжүүлэн ачжээ.

Улмаар тухайн өдрийн 15:35 цагт тухайн автомашиныг татан босгож тус сум дахь Цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгсөн байна.

Э.СИЙЛЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button