УЛС ТӨР

Л.Халтар: Налайхын зам 36.5 сая ам.долларын зээлээр баригдаж байгаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2020.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг/ хийж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Налайхын зам хэдэн төгрөгөөр баригдаж байгааг асуулаа.

Түүний асуултад ЗТХ-ийн сайд Л.Халтар “Налайхын зам 36.5 сая ам.долларын зээлээр хийгдэж байгаа. 21 км зам юм. Мөн 1.8 сая ам.доллар нь Монгол Улсын засгийн газраас гарсан. Нийт 975 метр куб газар шорооны ажил хийгдсэн. Ажлын гүйцэтгэл одоо 70 хувьтай явж байна, далангийн дутуу ажлууд хийгдэж байгаа” гэлээ. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Монголын нэг өдөр
Монголын нэг өдөр
2020-10-30 16:00

ккк Их хурлын өмнө Хүрэлсүх,Амарсайхан нар н�##�айхын замыг ашигл�##�тад өглөө гээд хэдэн та очиж тууз хайчлаад байсан биздээ. 60-70 жилд хийж чадаагүй ажлыг хоёр гурван жилд хийчлээ гээд биднийгээ хошигруулж байсан нь саяхаан. Биднийгаа дандаа хоосон атлаа гоё үгээр хуурах юм.Бид ч хууртаж ер ханахгүй юм. Гэнэн цагаан итгэмтгийн зан чанар дээр нь МАН ч чадмаг,сурмаг ажиллах юм доо. З�##�уучуудын хууртахыг яан аа Хүрэлсүх гарамгай удирдагч.Тэр л монголыг хөгжүүлэх цорийн ганц хүн гээд соонелоор хөврө. Их хурлын сонгуул дуусмагц өнөө ашигл�##�тад орууллаа гээд тууз хайчлаад байсан овьет нь дуусаагүй байх нь ердийн үзэгдэл боллоо

Холбоотой мэдээ

Back to top button