Нийгмийн

АН-аас нэр дэвшсэн аав, охин хоёр ялжээ

Энэ удаагийн нийслэл, орон нутгийн сонгуульд тэмцэгч дүрээр танигдсан Б.Жагар, “Үнэн ба зөв” намын А.Отгонбаатар, “Бид уучлахгүй”-гийн Б.Мөнхцэлмэг гэх сонин, содон цөөнгүй эрхэм ялаад буй.

Үүний сацуу АН-аас Төв аймгийн Баянчандмань сумд нэр дэвшсэн аав, охин хоёр нэр дэвшээд ялсан нь ховор тохиолдол. Тэднийг Бумбын Эрдэнэчимэг, Эрдэнэчимэгийн Улаанхүү гэдэг. Аав, охин хоёр хоёулаа зураг, хөдөлмөрийн багш мэргэжилтэй нь олны анхаарлыг бүр ч татав.

Б.Эрдэнэчимэг Төв аймгийн Баянчандмань сумын ИТХ-ын сонгуулийн хоёрдугаар тойрогт Замт багт, түүний охин Э.Улаанхүү Баянчандмань сумын ИТХ-ын нэгдүгээр тойрогт Чандмань багт нэр дэвшээд ялжээ. Ийнхүү аав, охин хоёр АН-ын суудлыг хоёроор нэмж, Баянчандмань сумынхаа иргэдийг төрд төлөөлөхөөр болов.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin
2020-10-16 19:20

Bayar hurgeye

Зочин
Зочин
2020-10-19 06:55

Бас нэг шун�##�ууд нэмэгдэж дээ.

zochin
zochin
2020-10-19 20:22

Saihan medeelel bna.Ardchilal, AH Mongold hugji devshliig avchirna.

zochin
zochin
2020-10-19 20:24

AH Mongold hugjil devshliig avchirna.

Зочин
Зочин
2020-10-31 16:56
Reply to  zochin

AN amid baina sain

Холбоотой мэдээ

Back to top button