УЛС ТӨР

Д.Сумъяабазар: Амжилт ялалтад баярлаж цаг алдалгүй асуудлаа шийдвэрлэнэ

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын найм дахь удаагийн сонгуулийн үр дүнгийн талаар МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, Нийслэлийн МАН-ын дарга Ө.Сумъяабазар нар өнөөдөр /2020.10.16/ мэдээлэл хийлээ.

 МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын 8 дахь удаагийн сонгууль амжилттай болж өнгөрлөө. НИТХ-ын 45 төлөөлөгчийн 34 буюу 75.5 хувь нь МАН-аас сонгогдлоо. Нийслэлийн есөнд дүүргийн наймд нь МАН яллаа. МАН-д итгэл үзүүлж дэмжсэн иргэддээ талархаж байна. 2020 оны парламентын сонгуулийн итгэлээ бататгасан сонголт гэж МАН-ын зүгээс үзэж байна. Хүчээ нэгтгэсэн иргэдийнхээ итгэлийг даахын төлөө чармайн ажиллана. Иргэд сонгогчдын итгэлийг дааж чадаагүй найман аймаг, нэг дүүрэг бий. Иргэдийнхээ итгэлийг олж авахын төлөө орон нутгийн түвшинд үйл ажиллагаа явуулж байгаа намын байгууллагуудын үйл ажиллагаанд анхаарна гэв.

Нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумъяабазар “МАН-д хариуцлага хүлээлгэсэн нийт иргэддээ талархсанаа илэрхийлж байна. МАН-ыг ажил хийх нөхцөлөөр бүх шатанд хангаж өгсөнд баярлалаа. Ажил хийхэд нэгдсэн зохион байгуулалт хамгийн чухал. Үзүүлсэн их итгэлийг хариулах олон ажил бий. Есөн дүүргийн хэмжээнд МАН 200 суудал авлаа. Бүх шатны үйл ажиллагаа яаралтай явагдах ёстой. Амжилт ялалтад баярлаад цаг алдахгүйгээр асуудлаа шийдвэрлэхийн төлөө бид шуурхайлан орлоо. Их хурал, Засгийн газар, орон нутгийн түвшинд хөгжлийн чиг хандлага жигд яригдаж, хэрэгжих ёстой” гэлээ. 

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button