СПОРТ
Намрын нээлтийн барилдаанд улсын харцага О.Хангай түрүүллээ

2020 оны намрын нээлт, “АПУ” ХК-ий нэрэмжит Богд хан хайрханы хишиг барилдаан өчигдөр Бөхийн өргөөнд болов. 12 дахь удаагийн барилдаанд улсын гарьд Ө.Бат-Орших, улсын заан М.Бадарч, Б.Соронзонболд тэргүүтэй 256 бөх зодоглосноос Ховд аймгийн Буянт сумын харьяат, улсын харцага Оргихын Хангай түрүүлэн, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат, аймгийн арслан М.Мөнхбаатар үзүүрлэв.
Их шөвөгт улсын заан М.Бадарч, улсын харцага Б.Бат-Өлзий нар үлдлээ.
О.Хангай харцага ээлжит түрүүгээ хүртэхдээ аймгийн арслан Ц.Төмөрцоож, Б.Түмэндэмбэрэл, улсын начин Ч.Хөхчирэнгэр, улсын харцага Т.Бэгзсүрэн, Б.Бат-Өлзий нарыг өвдөг шороодуулжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.