УЛС ТӨР

Ш.Батхүү, Г.Алтан нарыг АРВАН НЭГ дэх өдрөө ШҮҮНЭ

“Жаст”-ын захирал асан Ш.Батхүү нарын зургаан хүнд холбогдох гэм буруугийн шүүх хуралдаан өнөөдөр /2020.10.20/ 09.30 цагт нийслэлийн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 11 дэх өдрөө үргэлжлэхээр товлогдсон. Одоогоор шүүх хурал хараахан эхлээгүй байгаа ч Ш.Батхүү  тэргүүтэй зургаан хүнд холбогдох хэргийн нотлох баримтыг шинжилж дуусаад байгаа юм.

Шүүх хуралдаанд өчигдөр улсын яллагч, өмгөөлөгч дүгнэлтээ танилцуулах үе шатанд хуралдаан завсарласан бөгөөд шүүх бүрэлдэхүүн  өнөөдөр  шийтгэх тогтоолоо танилцуулж магадгүй аж.

“Жаст” группийн захирал асан   Ш.Батхүү  нь “Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг, тус үйлдвэрийн Хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Мөнхжаргал, Худалдааны хэлтсийн даргаар ажиллаж байсан Г.Амарбатын нарын хамтаар бүлэглэн, хуурамч бичиг баримт бүрдүүлэн “Эрдэнэт” үйлдвэрийг өмнөд Африкийн “Стандарт” банканд барьцаанд тавьж, тус үйлдвэрт онц их хэмжээний хохирол учруулсан гэж буруутгаж буй юм.

Мөн Олон Овооттой  холбоотой зээлийн төлбөрийн луйварт  тухайн үеийн Хадгаламж банк буюу одоогийн Төрийн банкийг хохироосон, мөн Э.Сүрэн  болон Г.Алтантай нийлэн залилан үйлдсэн, “Мах маркет”, “Жаст ойл”,  “Олон овоот”  ХХК-ийн хувьцаа, “Жаст” групп ХХК-ийн өмч хөрөнгийг бусдад шилжүүлэн үнэгүйдүүлсэн зэрэг хэргээр шүүж буй  нь энэ юм.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-10-21 06:35

Шун�##� ихэдвэл шулам болно гэж үнэн юм

Холбоотой мэдээ

Back to top button